|

ХБНГУ-ын тв-ийн улсын сувгаар Герман улс эзлэгдсэн улс байсаар байгаа тухай ил тод ярьж эхэллээ!

ХБНГУлсын Tagesthemen ТВ-сувгаар:

АНУлс болон ХБНГУлсын тагнуулын тусгай албадууд олон арван жилийн турш хичнээн их ойр дотно нягт хамтран ажиллаж ирснийг Фрайбург хотын Их сургуулийн түүх судлаач эрдэмтэн, доктор Йозеф Фошепот/Josef Foschepoth/ дахин нотлоод байна.

 Тэрээр ХБНГУлсын Архивын холбогдох баримт материалуудыг үзэж судлах зөвшөөрлийг авч судалгаа явуулсны үндсэн дээр ийм дүгнэлтэнд хүрсэн ажээ. Эдгээр мэдээллүүдийг болон хийсэн дүгнэлтээ эрхэм судлаач өөрийн "Герман улс тусгай албадын хараан доор" номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Энэ номын амазон хаяг : http://www.amazon.de/%C3%9Cberwachtes-Deutschland-Post-Telefon%C3%BCberwachung-Bundesrepublik/dp/3525300417

Сурвалжлагч: - Сайн байна уу, оройн мэнд, доктор Йозеф Фошепот.

Доктор Йозеф Фошепот: - Сайн байна уу, оройн мэнд.

Сурвалжлагч: - Та америкийн Үндэстний Аюулгүй Байдлын Агентлагаас Германы иргэдийг хавтгай мөрдөн тагнаж тэднийг сэм чагнаж байгааг эсэргүүцэж эгдүүцлээ илэрхийлж байгаа манай зарим улстөрчдийг дэмжиж байгаа юу?

Доктор Йозеф Фошепот: - Тийм ээ, гэхдээ энд нэг зүйлийг зориуд анхааруулахад өнөөгийн энэ тагнасан чагнасан хэргийг онцгой тохиолдол мэт зөвхөн ганцхан энэ удаагийн тохиолдол мэтээр бидэнд ойлгуулахыг хичээж байгааг бид бүхэн анзаарах ёстой. Гэвч үнэн хэрэг дээр энэ бол огтхон ч тийм бус юм! Хэрэв 1945 оноос хойшхи Герман улсын өнгөрсөн түүхийг судалж үзвэл гадаадын тагнуулын албадаас энд манай иргэдийг мөрдөн чагнасан хэргүүд удаа дараа гарсаар ирснийг харж болноо. Америкийн ҮАБАгенлагтай холбоотой өнөөгийн энэ биднийг мөрдөн чагнасан хэрэг нь, хэрэв биднийг хичнээн өргөн далайцтай бас гүн гүнзгий мөрдөн мөгшиж чагнаж байсныг нь ойлгох юм бол үнэхээр түүхэнд байгаагүй тийм тохиолдол юм. Гэвч өнөөгийн энэ тохиолдол нь мөн чанараараа урьд өмнө нь тохиолдож байсан олон удаагийн ижил төстэй тохиолдлуудаас ялгагдах юм бага байгаа.

Герман хэл дээр /оригинал/:


Орос орчуулгатай:


Сурвалжлагч: - Энэ бүх олон удаагийн, герман иргэдийг мөрдөн чагнасан ажиллагааг нь зөвшөөрсөн тийм хууль эрхийн акт манай хуульд байдаг уу, аль эсвэл нь энэ нь манай улсын хуулийг зөрчсөн далд ажиллагаа юу?

Доктор Йозеф Фошепот: - Үгүй ээ, байхгүй! Энэ бүхэн ХБНГУлсын хуулиудыг зөрчиж байгаа! Энэ бүгдийн учрыг олохын тулд бид дэлхийн II дайны төгсгөл үе рүү эргэн очих хэрэгтэй болно. Тэр үед холбоотон гүрнүүд дайнд ялагдсан Герман улсыг хуваан эзлэн авсан бөгөөд Герман улс дахин Европ тивд болон дэлхий дахинд заналхийлж чадахгүй байлгахын тулд холбоотнууд өөр өөрсдийн ашиг сонирхлын дагуу үйлдлүүд хийж ирсэн юм. Тэр үеэс америкчууд Герман улсыг давхар багалзуурдах буюу давхар дарангуйлах алс хэтийн бодлогоо хэрэгжүүлж ирсэн бөгөөд тэдний энэхүү бодлогынх нь нэг гол хэрэгсэл бол ХБНГУлсыг хавтгай мөрдөн тагнаж байх мөн ЗХУлс болон түүнд эв найрамдалтай ханддаг улсуудыг мөн мөрдөн тагнаж байх явдал байсаар ирсэн юм. Ингээд биднийг олон жилийн турш мөрдөн тагнаж ирсний үр дүнд энд Германд америкийн тагнуулын тусгай албадын маш өргөн сүлжээ үүссэн бөгөөд удалгүй Германы тусгай албадыг ч өөртөө ажиллуулах болсон юм. Ийнхүү АНУлсын ҮАБАгентлаг болон ХБНГУлсын тагнуулын тусгай албад нэгдэн нэгэн цул байгууллага болсон юм. Ингэж тэд дөрөө харшуулан ажиллаж ирсэн бөгөөд бие биедээ улам хэрэгтэй болсоор өсч томорч ирсэн юм.

Сурважлагч: - Ямар улстөрийн намаас сонгогдон гарч ирсэн нь хамаагүй, манай үе үеийн канцлерууд Германы ард түмэнд өргөсөн тангарагаасаа няцаж харийн улсын тагнуулын албадад иргэдээ мөрдөн мөгшихийг зөвшөөрч ирсэн  хэрэг үү? Тэд ийнхүү Германы ард түмнийг харийн тагнуулын албадын халдлагаас хамгаалахгүй байсан хэрэг үү?

Доктор Йозеф Фошепот: - Тийм ээ, тодорхой утгаар тийм гэсэн үг! Тэд уг нь Германы ард түмнийг ямар ч аюул заналаас хамгаална гэж тангараг өргөсөн улс шүү дээ. Хэрэв хичнээн олон сая герман иргэдийн интернэт, гар утас, телефон утсыг нь хэдэн тэрбум удаа далдаас сэм тагнаж чагнаж байсныг нь тооцож үзвэл энэ бүхэн мэдээжийн хэрэг германы ард түмний сайн сайхны төлөө хийж ирсэн үйлдэл биш гэдэг нь хэн д ч тодорхой. Канцлер Меркель хэлэхдээ манай улсын аюулгүй байдлын тухай асуудал болон манай улс эрхзүйт тусгаар тогтносон улс байх хоёрын хооронд дахь тэнцвэрийг "зохих ёсоор" хангаж байх /гаднын тагнуулын албадад иргэдээ мөрдөн мөгших боломжийг олгож тусгаар тогтнолоо "хангах"/ ёстой гэсэн тэр зүйл нь л болж байгаа нь тэр ээ!

Манай улсын аюулгүй байдлын асуудлуудыг зөвхөн хүний өөрийн тусгай албадууд тодорхойлж байдаг энэхүү практикыг болиулах хэрэгтэй байна. Учир нь манай Үндсэн хуульд суулгаж өгсөн байгаа хамгийн дээд үнэт зүйл бол хүний эрх бөгөөд бусад заалтууд нь ерөнхий утгаараа хүний эрхийг хангах явдал байгаа. Үүнийг манай төр улсын зүгээс бүх чадлаараа хамгаалж байх ёстой. Үүнд л үндэслэж байж сая эдгээр тусгай албад биднийг хэдий хэмжээнд мөрдөж тагнаж чагнаж болохыг тогтоож өгөх ёстой юм, уг нь.

Сурвалжлагч: - Таны сая хэлснийг базаад хэлэх юм бол Герман улсын холбооны засгийн газар Америкийн тусгай албадтай нэг тал болон ажиллаж өөрийн иргэдийг мөрдөн тагнаж ингэснээрээ манай улсын үндсэн хуулийг зөрчиж байгаа гэсэн үг үү?

Доктор Йозеф Фошепот: - Мэдээж хэрэг! Тэр байтугай манай холбооны улсын засгийн газрыг 1945 оноос үүнийг бүр заавал хийж байх үүрэгтэй болгочихсон байгаа! Дэлхийн II дайны дараа эхлээд Герман улс холбоотон гүрнүүдэд эзлэгдсэн байсан ба дараа нь холбоотон гүрнүүдийн ХБНГУлсын нутаг дэвсгэр дээр эдлэх онцгой эрхүүд гэгчид нь бас захирагдах болсон юм. Тэд энэ онцгой эрхүүдээ манайхтай хийсэн НАТО-гийн гэрээнд ч тусгаж өгсөн байдаг. Дараа нь бас энэ онцгой эрхүүдийг 1968 оны манай улсын Г-10 хуульд суулгаж өгсөн байдаг. Өөрөөр хэлэх юм бол, өнөөдөр Герман улс америкийн тусгай албадтай хамтран ажиллах үүрэгтэй болсон байгаа бөгөөд манай холбооны засгийн газар ингэж ажиллахыг өөрийн тагнуул тусгай албаддаа үүрэг болгох ёстой тийм хууль одоо манайд үйлчилж байгаа!

Сурвалжлагч: Германчууд биднийг бөөнөөр нь сэм мөрдөн мөгшиж тагнаж чагнаж байгааг болиулахын тулд Герман улс одоо юу хийх ёстой вэ?

Доктор Йозеф Фошепот: Юуны өмнө энэ бүх гэрээнүүдийг олон нийтэд дэлгэн илчилж мэдээлэх ёстой гэж би бодож байна. Иймэрхүү гэрээнүүд маш олон тул тэдгээрийг энд нэгбүрчлэн тоочих боломжгүй. Гэвч тэдгээрийг нэгбүрчлэн судалж тэр гэрээ хуулиудад холбоотон гүрнүүдийн ямар нөлөөг яаж тусгасан байгааг олж тогтоох хэрэгтэй юм. Тийм нөлөөтэй гэрээнүүдийг нэн даруй цуцлах ёстой.

Би энд зөвхөн нэг жишээг дурдъя. Өнөөдрийг хүртэл АНУлс, Британи, Франц - холбоотон гүрнүүд Герман нутаг дэвсгэрийг эзэлсэн хэвээр байгаа төдийгүй мөн нөгөө онцгой эрхүүдээ эдэлсэн хэвээр байна. Энэхүү хачин жигтэй байдал нь 1945 онд Герман улс дэлхийн II дайнд ялагдаж эдгээр барууны холбоотон гүрнүүдэд эзлэгдсэн байсан тэр эрх зүйн статусаас урган гарч ирж байгаа юм. Энэхүү ялагдсан улсын статус нь тэдэнд манай нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулах мөн Германы нутаг дэвсгэр дээр онцгой байдал тогтоох хүртэл эрхийг тэдэнд олгож байгаа юм. 1960-аад оны сүүлчээр Г-10 хууль батлагдахад эдгээр онцгой эрхүүдийг цуцалсан гэх боловч энэ нь хэлбэрийн төдий үйлдэл болсон байдаг. Учир нь эдгээр онцгой эрхүүдийг НАТО-гийн манайхтай хийсэн гэрээнд тусгаж өгсөн байдаг ба энэ гэрээний дагуу НАТО-гийн цэргүүд одоо манай нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа. Цаашилбал, эдгээр онцгой эрхүүдийг бас нууц гэрээ хэлцлүүдэд бүр нарийвчлан тусгаж өгсөн байгаа. Мөн ХБНГУлсын засгийн газар АНУлстай байгуулсан албан ёсны бичиг баримтуудад ч эдгээр онцгой эрхүүдийг суулгаж өгсөн байдаг. Тэнд заахдаа эдгээр онцгой эрхүүдийг цуцалсан тохиолдолд ч холбоотнуудын энэ мөрдөн тагнах онцгой эрхүүд нь Германы нутаг дэвсгэр дээр хэвээр үлдэнэ гэж заасан байгаа. Энэхүү гэрээгээр германы тусгай албад америкийн тусгай албадад үйлчилгээ үзүүлж байгаа нь тэр юм. Энэ нь Германы тусгай албад америкийн ашиг сонирхлын үүднээс өөрийн иргэдийг мөрдөн тагнаж чагнаж тэдэнд мэдээлдэг гэсэн үг юм!

Ийм нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй явж ирсэн бөгөөд өнөөгийн техник технологийн дэвшлийн эрин үед мөн Германы өнөөгийн улстөрийн удирдагчдын зүгээс үүнийг ямар нэг хэлбэрээр эсэргүүцэхгүй байгаа энэ үед Америкийн тусгай албадын тагнан мөрдөх үйл ажиллагааны далайц нь  илүү өргөн болсоор байгаа юм...

Жич: Эрүүл ухаантай хүнд өнөөгийн энэ өрнөдийн "ардчилал", үл үзэгдэх гартай шүү...:laugher2:"чөлөөт зах зээл, хүний эрх" гэгчийн ард чухам юу нуугдаж байгаа нь ойлгомжтой биз ээ....  Хэрэв Германд бодит байдал ийм байгаа юм бол "ардчилсан Монгол"-д байдал ямар байгааг ядаж төсөөлөөд үзээрэй!

Та бүхэн одоо "3 дахь хөрш, ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол" нэртэй хоосон үлгэрт нь итгэсээр л байна уу?

Судлаач Х.Болорболд

Эрхэм та судлаач Х.Болорболдын бусад бүтээлийг түүний bolor.info  вэблогоос  уншина уу?

1298
  • Дубайн тэнгэр дэх ”Төмөр хүн” Үзсэн   786 2018-05-08
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ДУГААР 5 - Энхболд(LADY GAGA) Үзсэн   1509 2016-06-07
  • "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   616 2018-11-06
  • Зэвүүн яриа - Залуу реппер Гинжин оролцлоо Үзсэн   925 2017-10-26
  • Автобусны кондукторууд иргэдийн мөнгийг хулгайлж байгаад баригдлаа Үзсэн   1337 2015-08-17
  • АЯЫГ ТАА: "ЯГ ТҮҮН ШИГ" ШОУНЫ 3-Р УЛИРЛЫН ОРОЛЦОГЧИД Үзсэн   708 2018-05-29
  • Гайхамшигтай ширээний теннис VIDEO Үзсэн   995 2015-09-21
  • Бялууг шоколадаар гоёмсог чимэглэх хялбар арга Үзсэн   1121 2015-08-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.