|

Үзэсгэлэнт Монгол орон

Үзэсгэлэнт Монгол орон ОХУ-ын гэрэл зурагчин Денис Французов эхнэрийн хамт өнгөрсөн зун Монголын говь, Алтай нутаг, Хөвсгөлөөр 40 гаруй хоног аялжээ. 

Энэ хугацаанд 100 мянга гаруй гэрэл зураг авсан бөгөөд эдгээр зургаа монтажилж богино хэмжээний кино хийжээ.

Тэрбээр энэ тухай "Энэхүү гайхамшигтай улсын тухай богино хэмжээний кино хийх зорилготойгоор бид зун Монголд ирсэн. Өдөр бүхэн бидний эргэн тойронд гайхалтай зүйлүүд болж байв. 40 хоногийн хугацаанд хэр олон зураг авчирч болох вэ? Хэдэн зуун? Магадгүй хэдэн мянга? Тэгвэл бид Москвад ирэхдээ 100 мянган зурагтай ирсэн. ЗУУН МЯНГА. Нэг теравайт, мөн хоёр санах ой картаар дүүрэн зураг хэмээн та төсөөл дөө.

Энэ их зургаас тохиромжтойг нь сонгоход гурван сар хагасын хугацаа шаардагдсан. Түүнчлэн дараа нь эдгээр зургуудаа монтажлахад хоёр долоо хоног. Хэдэн мянган зургаас сонгож, 23 минутын "LostWorldMongolia” богино хэмжээний киногоо хийхэд надад дөрвөн сарын хугацаа шаардагдлаа. Цорын ганц хүсэлт энэхүү бичлэгийг том дэлгэцээр үзэхийг танд зөвлөж байна. Надад итгээрэй" гэжээ.

Дашрамд хэлэхэд Денис Французов авсан зургуудаа ашиглан таймлапс зургийг бий болгосноор бичлэг мэт харагдаж байгаа юм. Тодруулбал нэг секундэд хэдэн арван зураг багтаан өндөр нягтаршилтай хэмжээтэй таймлапс болгон хөрвүүлж, та бүхэнд сонирхуулж буй дараах нүд баясгам бүтээлийг бүтээжээ.

2365
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2017-01-02
    • Бичсэн: Barnypok
    jYNiuK http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com