|

Бүх оддын шилдгүүд

МҮСБХ-ны Супер лигийн Бүх оддын тоглолт Буянт Ухаа спорт цогцолборт анх удаа 3 өдөр болж өндөрлөлөө. Эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг, легионоруудын залуучуудын шигшээ багтай тоглож 10 онооны зөрүүтэй хожигдсон. Энэ өдөр явагдсан ур чадварын тэмцээний ялагчаар Оюунболдын Цэлмэг, SLAM DUNK тэмцээний аваргаар QUINCY AFAMEFUNA OKOLIE, 3 онооны шидэлтийн аваргаар MICHEAL PUGH шалгарсан. Бүх оддын тоглолтын 2 дахь өдөр шүүгч нарын саналаар шигшэгдсэн "Бүх одод" тоглогч нарын тэмцээн болсон. "СЭТГЭЛ СЭРГЭЭМ" 3 онооны тэмцээний аваргаар ЭРДЭНЭДРИЙЛИНГ РИГС багийн тамирчин Н.ЗОЛЖАРГАЛ, УР ЧАДВАРЫН тэмцээний аваргаар ХЭНТИЙ ЧИНГИС СИТИ багийн Ж.АЛТАНШАГАЙ, Багийн шидэлтийн тэмцээний аваргаар "СЕНТОЗА АРСЛАНГУУД", Үнэ цэнэтэй тоглогчоор ОУХМ Б.Билгүүн, SPRITE SLAM DUNK-ын АВАРГА JONATHAN BLAKE нар шалгарлаа. Бүх оддын тоглолтын сүүлийн өдөр Инчон Азийн наадмын 8-т шалгарсан Монгол улсын шигшээ, АНУ-ын легионоруудын шигшээ багийн эсрэг тоглож 102 : 98- ийн харьцаатайгаар хожил байгууллаа.

 

 

 

 

Энэ өдөр Монголын багаас Б.Билгүүн 30 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Одбаяр 23 оноо, Т.Санчир 17 оноо, О.Сэргэлэн 8 оноо, Н.Золжаргал 7 оноо, Мөнхболд 6 оноо, Азбаяр 4 оноо, Мөнхтүвшин 3 оноо, Болортулга 2 оноо, Ууганбаяр 2 оноо тус тус авчээ. Америкийн багаас Jonathan Blake 29 оноогоор багаа тэргүүлж, Holmes 15 оноо, Hammonds, Chris Lawson нар тус бүр 13 оноогоор түүнд тусалжээ. Харин багийн бусад гишүүд нь 10аас доош оноонууд авлаа. Инчонд тоглосон бүрэлдэхүүнд бага зэргийн л өөрчлөлт байснаас шигшээ багаа гадаадуудын эсрэг тоглохыг харах янзтай.Манай шигшээ гар нийлцэн, бие биенээ байрлал бүртээ тэр зэрэгтэй сэлгээд явчих боломжтой гоё баг, эсрэг талд өөр өөр багийн легионорууд.. Сонирхолтой, үзүүштэй, сэтгэл сэргээсэн сайхан тоглолт байлаа. Монголын шигшээдээ баяр хүргэе. Ямартай ч манайхан хоёр жил дараалан Супер лигийн Бүх Оддын тоглолтонд Америкийн багийг хожлоо.

 

 

.

 

 

Эх сурвалж: http://www.ssport.mn/p/636

1585
  • (solongos helnii anhan shat hicheel) Korean Language for Mongolian 1 Үзсэн   4355 2014-07-17
  • МУГЖ Ж. Алтанцэцэгийн “Чинийхээ хайранд жаргая” дууны клип цацагдаж эхэллээ Үзсэн   858 2018-10-19
  • Амбий ба Захиалгат Инээд Виз Үзсэн   2358 2014-07-15
  • Хятадууд “Форд”-ыг хамгийн үнэтэй жийп болгожээ Үзсэн   1130 2018-03-26
  • ust For Laughs Gags Ultra Best Off Video Үзсэн   4147 2014-07-19
  • Wolarsen show №3 Engiin&Ereeper Ganaa Үзсэн   1186 2019-08-16
  • Махлаг бүсгүйчүүдийг магтан үглэсэн рэппэр Khari Үзсэн   1099 2016-01-07
  • "Сайн уу? Сайнаа" ток шоу С.Сарантуяа Монгол Улсын Ардын Жүжигчин Үзсэн   5702 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.