|

Түргэний машинд зам тавьж өгөхгүй байгаа нөхдүүд хүний аминд хүрч байгаа гэдгээ мэддэггүй нь харамсалтай

Манай улсад замын хөдөлгөөний дүрмээ мэдэхгүй жолооч нар олон байгааг хэн хүнгүй мэднэ. Бусдыгаа хүндлэн замын хөдлөгөөнд соёлтой оролцох асуудлыг уриалсаар олон жил боллоо. Сурч, хэрэгжүүлж байгаа үлгэр жишээч жолооч нар хуруу дарам цөөн. Гал унтраах болон яаралтай түргэн тусламж үзүүлэх машинд бусад хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар зам тавин өгөх ёстой билээ. Тэгвэл эл асуудал манай улсад хэрэгжүүлэхэд их төвөгтэй. Гэхдээ соёлтой, дүрмээ мэдэгддэг жолооч нар хэрүүл маргаан гаргахгүй замыг чөлөөлж өгдөг. Сайны хажуугаар саар нэгэн байна аа. Түргэн тусламжын машинд зам тавьж өгөхгүй хэмээн уурлаж, явах замыг нь хаана зогссон үйл явдал өчигдөр өрнөсөн юм. Энэхүү бичлэгийг цахим хуудас хэрэглэгч өөрийн хуудаснаа нийтлэв. 

Бусдын амь насыг гартаа атгаж яваа эмч, жолоочийн ажилд саад учруулж байна. Иргэн хүнийхээ үүрэг болоод жолоочийн үүргээ биелүүлдэггүй дорой нэгэн байгаа нь нэн харамсалтай.

 

Түргэн, галын машинд зам тавьж өгөх ёстой гэдгийг захын нэг хүүхдээс асуухад үүнийг хэлээд өгнө. Гэтэл нас биеэнд хүрсэн хүн байж үүнийг мэдэхгүй хээв нэг өөрийнх нь зөв яатай маргалдаж зогсож байгаа нь даанч дээ гэмээр. Дээрх бичлэг дээрх шиг үйлдэл гаргаад зогсож байдаг хүмүүс цөөхөн байгаасай билээ. 

Солонгос улсад Түргэний машинд зам тавьж өгөхгүй бол 200 мянгаар торгодог хууль дүрэмтэй. Зам чөлөөлж өгөөгүйгээс үүдэн яаралтай тусламж үзүүлж чадах хугацаа 10 минут бүү хэл 1 минут л хоцорч юм бол эрдэнэт хүмүүний амь нас...

Харин манай улсад урдуур нь л дайрах, зам тавьж өгөхгүй байгаа нь эмгэнэлтэй.dorgio.mn

 

 

1660
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.