|

Дөрвөн сурагч машинд дайруулаад 40 минут өнгөрөхөд түргэний тэрэг ирэхгүй байна

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

Сүүлийн үед зам тээврийн осол ихсэж бага насны хүүхэд хөгшид илүүтэй өртөж байна. Өчигдөр сургуульдаа явж байсан 10-12 орчим насны дөрвөн хүүхдийг "Приус” маркийн 77-38 УБГ улсын дугаартай машин мөргөж осол гаргажээ. Осол гаргасан жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд осол гарсан даруйд "Нийслэлийн түргэнийг” дуудсан боловч бүтэн дөчин минут өнгөрөхөд түргэний тэрэг ирээгүй байна.

Түргэн гэдэг нэрнийхээ утгыг алдсан уг байгууллагын гарт олон мянган хүний амь нас эрүүл мэнд байдаг гэдгийг ухамсарлаагүй бололтой. Учир нь уг осол гарсанаас дөчин минутын дараа нийслэлийн захиргааны газар түргэний тэргээр нягтлан нь ажлаа амжуулаад явж байгаатай тааржээ. Хүний амь нас эрүүл мэндийг хариуцсан энэ байгууллага ёс суртахууны болоод энэрэнгүй сэтгэлийн том доголдолд орсон гэдгийг энэ явдлаас харж болохоор байгаа юм.

1662
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.