|

Ухаалаг гутал худалдаанд гарна (видео)

Литва Улсын Вильнюс хотод үйл ажиллагаа явуулдаг Ishuu Technologies компани indiegogo.com сайтаар дамжуулж ухаалаг гутал үйлдвэрлэх мөнгө босгож байгаа аж. Тэдгээр гуталнуудын гадаргуу цахим бэх буюу e-ink технологийн дагуу хийгдэх юм. indiegogo.com сайт дээр мэдээлснээр бол энэ гутал 150-500 долларын үнэтэй байх гэнэ.

Цахим бэхээр хийгдсэн гадаргуу нь тухайн гуталны эзэнд өөрийн сонирхолд тохируулж гутлан дээрээ хар-цагаан өнгийн хээ бүтээх боломжийг олгоно. Ухаалаг төхөөрөмжид холбохын тулд гутланд Bluetooth-ийг суурилуулж өгчээ. Тэр төхөөрөмж гутлын уланд байрлана.

Тус компани Volvorii Timeless гэдэг эмэгтэй туфлийг нэг хосыг нь 500 доллараар худалдах бөгөөд сайтаар урьдчилж захиалгаа өгвөл нэг хосыг нь 150 доллараар авах боломжтой юм. Тэд 25 хоногийн дотор 50 мянган доллар босгохыг зорьж байгаа ч өдгөө ердөө 1000 хүрэхгүй доллар цуглуулаад байгаа юм.
 
1550
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.