|

Петровис компани шатахууны урамшуулал зарлан иргэдийг “хулхидсан уу”…

Монголд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх компаниуд монополь байдалдаа тулгуурлан өөр хоорондоо

хэлэлцэн тохиролцож үнэ ханшаа нэмдэг тухай яриа олон нийтийн дунд байдаг. Мэргэжлийн байгууллагууд үүнийг нь тогтоож тэдгээр компаниудад торгож байсан удаатай.
Тэгвэл энэ удаа Петровис компанийн зүгээс Нийслэл хот дахь ШТС-аараа дамжуулан 25.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх шатахуун авсан жолооч нарт 3 сарын 1-ээс 3 сарын 31-ыг дуустал нэг сарын хугацаанд урамшуулалын купон олгохоо зарлаж байсан бол энэ урамшуулалын үйл ажиллагаагаа хэд хоногийн өмнөөс зогсоожээ. Гэвч үүнийгээ тэд "давагдашгүй хүчин зүйлийн улмаас…” гэж тайлбарласан байх юм. Давагдашгүй хүчин зүйл гэж тэд юуг хэлж байгаа, яагаад урамшуулалаа зогсоох болсон тухайгаа тэд бодитой хариу өгөхгүй байгаа нь анхнаасаа  хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, улмаар ашиг орлогоо нэмэгдүүлэх бусармаг арга хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.

Энэ асуудлын мөрөөр ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх зэрэг төрийн байгууллагууд шалгалт хийх нь зүйтэй бизээ. "Дураа хүрэхээр” урамшуулалттай гэж зарлан олон нийтийг уриалж худалдан авалтаа нэмэгдүүлчихээд, "дургүйгээ хүрэхээр” болилоо гэж хэлээд сууж болох уу Петровис шиг…

 

 

 

Ц.Мөнх

ugluu.mn

1840
  • Н.Төгсцогтын цохих, бултах ч бас урлаг юм аа Үзсэн   875 2018-11-16
  • 2015 онд нийгмийн сүлжээгээр тарсан содон агшнууд Үзсэн   1268 2015-10-13
  • Гранд Мед" эмнэлэг хүний аминд хүрчээ Үзсэн   2320 2018-06-29
  • GEE TSETSE ХАМТДАА ЛАЙВ ХИЙЛЭЭ Үзсэн   742 2018-08-31
  • “Исламын улс”-ын вандалууд Палмирад эртний зургаан хөшөөг устгалаа (бичлэг) Үзсэн   1406 2015-07-04
  • "Топ сэдэв" нэвтрүүлэг - Сэдэв: Шүүх хурал ба Иргэдийн төлөөлөгч Үзсэн   1380 2015-04-30
  • 3-D технологиор сиамын ихрийн мэс заслыг амжилттай хийжээ Үзсэн   1053 2015-06-12
  • Дэлхийн анхны робот иргэнтэй танилц Үзсэн   1334 2018-06-28
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.