|

Петровис компани шатахууны урамшуулал зарлан иргэдийг “хулхидсан уу”…

Монголд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх компаниуд монополь байдалдаа тулгуурлан өөр хоорондоо

хэлэлцэн тохиролцож үнэ ханшаа нэмдэг тухай яриа олон нийтийн дунд байдаг. Мэргэжлийн байгууллагууд үүнийг нь тогтоож тэдгээр компаниудад торгож байсан удаатай.
Тэгвэл энэ удаа Петровис компанийн зүгээс Нийслэл хот дахь ШТС-аараа дамжуулан 25.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх шатахуун авсан жолооч нарт 3 сарын 1-ээс 3 сарын 31-ыг дуустал нэг сарын хугацаанд урамшуулалын купон олгохоо зарлаж байсан бол энэ урамшуулалын үйл ажиллагаагаа хэд хоногийн өмнөөс зогсоожээ. Гэвч үүнийгээ тэд "давагдашгүй хүчин зүйлийн улмаас…” гэж тайлбарласан байх юм. Давагдашгүй хүчин зүйл гэж тэд юуг хэлж байгаа, яагаад урамшуулалаа зогсоох болсон тухайгаа тэд бодитой хариу өгөхгүй байгаа нь анхнаасаа  хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, улмаар ашиг орлогоо нэмэгдүүлэх бусармаг арга хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.

Энэ асуудлын мөрөөр ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх зэрэг төрийн байгууллагууд шалгалт хийх нь зүйтэй бизээ. "Дураа хүрэхээр” урамшуулалттай гэж зарлан олон нийтийг уриалж худалдан авалтаа нэмэгдүүлчихээд, "дургүйгээ хүрэхээр” болилоо гэж хэлээд сууж болох уу Петровис шиг…

 

 

 

Ц.Мөнх

ugluu.mn

2017
  • Өгзөгөн дээр бүжигч залуу /бичлэг/ 18+ Үзсэн   4233 2014-08-10
  • Бяцхан эзэндээ үсрэхийг зааж буй нохой Үзсэн   1368 2015-01-20
  • Тарагтай боов нэвтрүүлэг Алтаншагай & Хишигдалай Үзсэн   1112 2017-03-22
  • Гомдооцон байна ш дээ Үзсэн   1072 2015-06-19
  • Бяцхан охины 14 жилийн амьдрал Үзсэн   1276 2015-02-12
  • Монгол хүүхэн бааранд тайчиж бүжиглэв Үзсэн   5961 2014-08-05
  • Энэ автобус яаж байна аа Үзсэн   1729 2014-08-21
  • Яг одоо дэлхий нийтэд хит болж байгаа 10 дуу Үзсэн   1206 2018-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.