|

“Шонхор хүнсний зах” хууль зөрчин ажиллаж байна Хотын дарга аа!

Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга "Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргасан. Захирамжаар мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр холбогдох албаныханд үүрэг болгосон.

Харин энэ хууль хэрэгжээд долоо ч хоноогүй байхад Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шонхор хүнсний зах”-д дээрх хуулийг зөрчсөн үйл явдал болсоныг манай сайтын эрэн сурвалжлах баг илрүүлэн ажилласан билээ.

Малын анхан шатны боловсруулагдаагүй түүхий эд, ноос ноолуур, арьс ширийг ийнхүү хууль зөрчин нийслэл рүү оруулж ирж байгаа тус "Шонхор хүнсний зах”-ын том толгойлсон эл үйлдэлд хууль хяналтын байгуулагынханы  хяналт шалгалт хэрэгтэй байгаа нь эндээс харагдаж байгаа юм.

Хууль дүрмийг мөрдөх гэж гаргадгаас цаасан дээр үлдээх гэж гаргадаггүй байлтай. Нэр дурдсан нь энэ боловч хичнээн газар хууль зөрчин ажиллаж байгааг мэдэхгүй тул хяналт шалгалт явуулж арга хэмжээ авна уу Хотын дарга аа.

 

1896
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.