|

МУСТА Э.Төрмандахын “Жаргалтай явна хоёулаа” дуу саятан болжээ

Монголын ард түмэнд нэг сайхан чанар бий. Тэр нь сэтгэлд нь  хүрч, сайхан мэдрэмж төрүүлсэн аливаа зүйлийг зүгээр нэг сонирхоод орхих биш баяр хөөртэйгөөр өлгийдөн авч, бүүвэйлэн энхрийлж, цэцэглүүлэн өртөөлүүлж чаддагт оршино. Тэр дундаа дуугаа өөрсдөө зохиож, дуунаасаа ухаарал нэмж ирсэн гэгээн түүхтэй ард түмэн болоод ч тэр үү уянга дуундаа дэндүү хайртай.

   Үе үеийн түүхийн шаргал салхийг үг бадаг, эгшиг нугалаа бүхэндээ шингээж байдаг ардын дууны үргэлжлэл болон дуулагдаж буй олон олон дууг ард түмэн минь сэтгэлдээ тосон авч бас шинэ сайхан бүтээлийг уран бүтээлчдээсээ хүлээн гэгэлзэж суудаг нь үнэн. Тэгвэл сүүлийн үед төрөн гарч байгаа шилдэг бүтээлүүдийн магнайд МУСТА Эрдэнэсүрэнгийн Төрмандахын дуулсан "Жаргалтай явна хоёулаа” хэмээх дуу зүй есоор өнгөлж явна гэдгийг ард түмнийхээ сэтгэлийн хандлагаас харж болохоор байна.

  Уудам дэлгэр монгол орны эзэн заяаг түшиж яваа эгэл залуугийн нүнжигтэй, гэнэн цайлган сэтгэлийг харуулж дурсжүүлсэн уг бүтээл нь цацагдаж эхэлснээс хойших есөн сарын хугацаанд нэг сая илүү монгол түмэн нь YouTube хэмээх сайтаас үзэж сонсжээ. Өөрөөр хэлбэл нэг сая ард түмнийхээ сэтгэлийн ерөөлөөр хүрээлүүлжээ гэсэн үг. Цаашид ч энэ тоо улам хурдтай нэмэгдэх нь харагдаж байна.

   Монгол ахуй орчинд монголынхоо ёс заншил, бахархалт уламжлалыг үнэрлэж өссөн, уншиж мэдсэн, сонсож дуулсан хэн бүхэн "Жаргалтай явна хоёулаа” дуугаа сэтгэлдээ бүүвэйлэн эгшиглүүлсээр байх нь дамжиггүй юм. Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх өргөн цар хүрээтэй хоолойн чадлаараа түмэн олноосоо өндөр үнэлгээ авч буй  эрхэм дуучин Э.Төрмандахдаа урлагийн өндөр өмжилт хүсч, аяны дөрөөг тань үгэн сүүгээр мялааж байна.

 

1737
  • Biye unelegch Hoshin shog 2011 Үзсэн   3604 2014-07-21
  • “Өрөвтас шувууд” хүүхэлдэйн кино тэргүүллээ Үзсэн   1556 2016-10-03
  • Сайхан зургийн ард Үзсэн   942 2019-06-10
  • Shakira - Can't Remember to Forget You ft. Rihanna Үзсэн   1476 2014-10-28
  • Нүүр буддаг төхөөрөмж Үзсэн   1039 2015-06-16
  • Цензургүй яриа - С.Ганбаатар УИХ-ын гишүүн Үзсэн   1973 2015-06-09
  • Солонгос охидын хамтлагийн бүжгийн бэлтгэл /бичлэг/ Үзсэн   1781 2014-08-14
  • АНУ-ын оршин суугч "live" хийж байхдаа бууны суманд оногджээ Үзсэн   1211 2018-01-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.