|

"Катюша бүсгүй" дуу

Алдарт энэ дууны дүр Катюша бүсгүйд зориулсан хөшөө
 
 
"Катюша бүсгүй" дуу 1938 онд анх дуулагдаж гарч ирсэн ажээ. Тэр үеийн байдал тун түгшүүртэй үе байлаа: 1933 оноос Германд нацист Гитлер, 1936 оноос Италид фашист Муссолини засгийн эрхэнд гарч ирж тэд нарыг ... мөнгө, түүхий эдээр цутгаж ид зэвсэглэж байсан тэр үе юм... Энэ дууны үгийг М. Исаковский, харин аяыг М. Блантер нар зохиожээ. Удалгүй Эх орон уруу нь нацистууд фашистууд түрэмгийлэн довтолж дайн эхлэх нь гэдэг мэдрэмж улам бүр тод болж байсан тэр үеийн түгшүүрт уур амьсгал энэ дууны үг аяыг гунигтай болгож цаанаа түгшүүртэй өнгө аясыг мэдрүүлдэг...
 
Харийн дайснуудыг айлган чичрүүлж байсан зэвсэг - тийрэлтэт галт минометын төхөөрөмжийг хүмүүс, жирийн ард түмэн "Катюша" гэж нэрлэсэн ажээ. Учир нь энэ хүчирхэг зэвсэг Катюша бүсгүй шиг хайртай хүнээ, халуун хайрт Эх орноо харийн түрэмгийлэгчдээс харамлан өмгөөлж тэднийг хилэнтэйгээр бут ниргэж байсан учир ингэж нэрлэсэн юм... Энэ дуу нь дайныг хүсээгүй ард түмнүүдийн тэмцлийн сүлд дуу болон цуурайтаж 1941-1945 онуудад Улаан армийн чөлөөлсөн европын олон ард түмнүүдийн дунд олон хэл дээр орчуулагдан түгсэн ажээ... 
 
   
 
Үгийг М. В. Исаковский         
Аяыг М. Блантер
 
КАТЮША                                                 Катюша бүсгүй дуу
 
Расцветали яблони и груши,           Алим ба лийрийн модод цэцэглэж
Поплыли туманы над рекой.           Голын дээгүүр манан хөвж байсан
Выходила на берег Катюша,           Катюша бүсгүй голын эрэг дээр ирж
На высокий берег на крутой.           Өндөр огцом эрэг дээр нь зогсдог байсан
 
Выходила, песню заводила                   Эрэг дээр зогсоод дуугаа дуулдаг байсан
Про степного сизого орла,                    Талын саарал бүргэдийн тухай
Про того, которого любила,                Хайрлан суугаа хүнийхээ тухай
Про того, чьи письма берегла.             Захиаг нь нандигнадаг хүнийхээ тухай
 
Ой, ты, песня, песенка девичья,                 Дуу дуу минь, бүсгүйн дуу минь
Ты лети за ясным солнцем вслед               Чи гэрэлт нарны хойноос нис нис
И бойцу на дальнем пограничье                 Алсын хол хил дээр байгаа цэрэг эрд 
От Катюши передай привет.                   Катюш-ийн мэндийг дамжуулаарай
 
Пусть он вспомнит девушку простую,              Тэр жирийн энэ бүсгүйг дурсан санаг
Пусть услышит, как она поет,                         Яаж дуулахыг нь бас чагнан сонсог
Пусть он землю бережет родную,                   Тэр төрөлх нутгаа хайрлан хадгалаг
А любовь Катюша сбережет.                        Харин Катюша түүнд хайраа хадгалаг
 
Расцветали яблони и груши,                         Алим ба лийрийн модод цэцэглэж
Поплыли туманы над рекой.                         Голын дээгүүр манан хөвж байсан
Выходила на берег Катюша,                         Катюша бүсгүй голын  эрэг дээр ирж
На высокий берег на крутой.                        Өндөр огцом эрэг дээр нь зогсдог байсан
 
 
                                                                             Орчуулсан. Х.Б. Болор
 
2052
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.