|

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийн “амбиц” /бичлэгтэй/

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн албыг хашиж явсан  Д.Батбилэг 2011 оноос дүүргийнхээ 

 

ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж яваа. Тэрбээр Д.Батбилэгийг  ИТХ-ын даргаар сонгогдоод удаагүй байхад нь Хан-Уулчууд даргаа эсэргүүцэж хэд хэдэн удаа огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

Гэвч Д.Батбилэг дарга дүүргийнхээ иргэдтэй "ана мана” үзэлцэн өнөөдрийг хүртэл даргынхаа суудлаас ганхалгүй бат бөх суугаа.  Хан-Уулчууд тэр дундаа дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нөхөд нь  түүнийг дүүрэгтээ халдашгүй эрх мэдэлтэй, ардаа том талтай гэлцдэг.

Мөн албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийддэг хувийн амбиц ихтэй нэгэн гэх нь ч бий. Ямартай ч тус дүүргийн ИТХ-ынхан даргатайгаа эв түнжингүй байдаг нь тэдний даргаа огцруулах хэд хэдэн санал барин хэвлэлд хандаж байснаас нь харж болно.

Тэрбээр өнгөрсөн оны зургаан сард Д.Батбилэгийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн мэдүүлж байсан удаатай.

Тэд Д.Батбилэгийг огцруулах саналдаа "Д.Батбилэг нь ИТХ дахь цөөнхийг үл хүндэтгэдэг, ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн жирийн иргэдийг намын харьяаллаар гадуурхдаг, ИТХ-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан" гэх мэт  үндэслэлийг дурдсан байдаг.

Мөн уг асуудлыг тус дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг хүсч буйгаа огцруулах саналдаа тусгасан байсан. Гэвч Д.Батбилэг даргын суудал өнөөдрийг хүртэл албан тушаалдаа бат бөх байгаад гайхах хүмүүс цөөнгүй байдаг гэсэн.

1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд журмын нөхдийн хамтаар мөр зэрэгцэн зүтгэж явсан Д.Батбилэг даргыгиргэдээ намын харьяаллаар гадуурхдаг гэдэг нь дээрх ИТХ-ын төлөөлөгчидийнх нь огцруулах санал барьж байсантай хол зөрөхгүй л болов уу.

Тэрбээр мөн ажилчид болон бусад албан тушаалтнуудтайгаа зүй бусаар харьцаж буй түүний талаарх бичлэг нь цахим сайтад тархаж байсан удаатай.  Тэрхүү бичлэгт  Д.Батбилэг дарга  бусадтайгаа хэрхэн зүй бусаар харьцаж буй, ёс суртахуунгүй үг хэлээр доромжилж байгаа талаар цацагдсан байдаг. Ямартай ч  түүний талаарх бичлэг олны дургүйцлыг хүргэж байсан билээ.  

 

 

Эх сурвалж: Bolod.mn У.Сайхан

1183
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.