|

iOS 9 үйлдлийн системийн тухай таамаглалууд

Apple компаний Дэлхийн Хөгжүүлэгчдийн Чуулган Хурал ирэх 6 дугаар сарын 8-нд Сан Франциско хотод болно. 26 дахь удаагийн энэхүү чуулган тав хоног үргэлжлэх юм. Өнгөрсөн жилийн чуулганаар 60-аад орныг төлөөлж ойролцоогоор нэг мянган Apple-ийн инженерүүд оролцож байжээ.

Энэ жилийн конференц дээр iPhone®, iPad®, Apple Watch™, Mac® зэрэг бүтээгдэхүүнүүд болон тэдний 'app'-уудыг авч хэлэлцэн, төрөл бүрээс нь шилдэгүүдийг шалгаруулж, шагнал гардуулах юм.

Хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байгаа зүйлүүдийн нэг Apple-ийн шинэ үйлдлийн систем. iOS 9-ийг ямархуу дүр төрхтэй байхыг мэдэхийг хүссэн хэрэглэгчид олон байгаа аж.

iOS 9 үйлдлийн систем нь ''Эзэн Хаан'' код нэрийн доор хөгжүүлэгдсэн байна. Одоогоор Apple iOS 9 дээр ямар өөрчлөлтүүд хийгдсэн байж болох тухай олон таамаглал, цуурхал блогууд дээр гарсны дундаас нийтлэг таамаглалуудыг танилцуулъя.

Урьдах системүүдээсээ бага зай эзэлнэ

iOS 8-ийг суулгах явцад хэрэглэгчдийн зүгээс хамгийн ихээр ирсэн гомдол нь утсан дээр хэтэрхий их зай эзэлж байна гэжээ. iOS 7-г шинэчилж iOS 8-ийг суулгахад 2GB-аас илүү зай эзэлдэг байсан нь 16GB багтаамжтай утастнуудын хувьд таагүй хэрэг байжээ. Харин iOS 9 өмнөх загваруудаасаа илүү бага зай эзэлнэ гэж үзэж байна.

Шинэ, сайжруулагдсан 'Siri'

'Apple Watch'-аас сэдэвлэн дуурайлгасан 'Siri' илүү сайжруулагдсан байх болно гэж үзжээ. iOS 9 нь дэлгэцэн дээрээ илэрдэг 'Siri' авиан долгионыхоо доор хэд хэдэн өнгийг нэмж болно. 'Siri'-г 'Google Now' дуу танигчтай өрсөлдөж байгаа учраас илүү сайн чадамжтай болно гэж таамаглаж байна.

Хэрэглэгчид өөрсдийн байгаа орон нутгийг заасан тохируулгатай 'Siri'-г хүсч байгаа аж. Тэр нь интернетэд холбогдолгүйгээр гар утас барьж байгаа хүнд газар заахаас гадна, сануулагч /reminder/, сэрүүлэг, имэйл явуулах гэх зэрэг үйлдлийг хийх гэнэ.

'Beats'-ийн хөгжимтэй нэгтгэх

Apple компани 'Beats Electronics'-ийг 2014 оны найман сард худалдаж авсан. Үүнээс үүдэн утсан дээр хөгжим сонсох дуртай хэрэглэгчид 'Beats Music'-ийг iOS 9-руу суурилуулсан байхыг ихэд хүсч байгаа аж. Хэрвээ энэ 'Beats Music' үйлчилгээг iOS 9-тэй нэгтгэх явц хэрэгжвэл Apple 'Spotify' болон Google-ийн 'Play Music All Access' веб сайтуудтай өрсөлдөх хэмжээнд хүрэх юм.

Олон нийтийн тээвэр болон чиглэлүүдийг хэлж өгнө

'Apple Maps' функц нь Apple компаний сулавтар хөгжүүлсэн 'app'-уудын нэг учир хүмүүс 'Google Maps'-ийг хэрэглэдэг байсан. iOS 9 энэ функц дээрээ сайжруулалт хийнэ гэж найдаж байгаа аж. Олон нийтийн зорчин өнгөрөх тээврийн хэрэгсэл, тэдний чиглэл зэргийг оруулах гэнэ. Мөн гар утасныхаа камераар орчин тойрныхоо зургийг дарсны дараа таныг хаана байгааг хэлж өгдөг, газрын зураг дээр зааж өгдөг 'Real-Time' хэрэгсэл болгоно гэж найдаж байгаа аж.

Аюулгүй байдал сайжруулагдсан

'iCloud'-руу урьд өмнө халдсан хэргүүд гарч байжээ. Тэгвэл энэ удаа iOS 9 аюулгүй байдалдаа илүү сайн анхаарал хандуулах болно хэмээн дүгнэж байна. '9to5Mac'-ийн ажилтан Марк Гурман "iOS 9-ийн хөгжүүлэгч инженерүүд системийн согог, тогтвортой байдлийг хадгалах, хурд сайжруулах тал дээр сайн ажиллаж байгаа" гэж хэлжээ.

iPad дээр олон цонх нээж үйлдэл хийнэ

Хэдийгээр холын зорилт боловч Apple-ийн шинэ үйлдлийн систем нь нэг дор олон үйлдэл хийж чаддаг болох магадлалтай байна. Үүнийг нэг жишээ нь iPad дээр 'side-by-side app' буюу дэлгэцээ хувааж нэг дор олон цонх харж болдог болох юм. Ихэнх хүмүүс энэ үйлдлийг iOS 8 дээр гарч ирнэ гэж бодож байсан ч санаснаар болоогүй. 'Samsung' болон 'Microsoft'-ын таблетууд дээр энэ 'app'-ийг хэрэглэж болдгийг Apple компани гаргаж ирэх цаг нь болсон хэмээн үзэж байгаа аж.

Хүмүүсийг утсан дээрээ байгаа, ярих боломжтой эсэхийг мэдэх

Саяхан Apple-д олгосон патентээс авч үзэхэд аливаа хэрэглэгч өөрийн холбоо барих хүсэлтэй хүн нь утасныхаа дууг хаах тохируулга дээр дарсан буюу, онгоцонд явж байгаа үед 'Airplane mode'-руу тохируулсан эсэхийг мэдэх боломжтой. Энэ үйлчилгээ нь 'Find My Friend'-тэй төстэйгээр таны залгахыг хүсч байгаа хүн ярих боломжтой эсэхийг мэдэхэд тусална.

Ерөнхийдөө өмнөх загваруудаасаа харьцангуй бага шинэчлэлт хийгдэх боловч iOS 9 нь илүү гацалт багатай, шинэлэг өнгө төрхтэй цогц мэдрэмжийг хүргэх гэнэ.

1183
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.