|

Хүүхдээс өмсгөл булаасан эмэгтэй "Онигоо"-нд оржээ

Английн "Чэмпионшип Дивизион"-д дэвших эрхийн төлөөх "Престон Норт Энд", "Свиндон Таун" багуудын тоглолт 4:0-ийн харьцаатай өндөрлөсөн бөгөөд тоглолтын гол баатар нь "Престон"-ы довтлогч Жермэйн Бекфорд байлаа.

Түүнийг дасгалжуулагч нь сэлгээнд суулгасны дараа өөрийн өмсгөлөө тайлан хөгжөөн дэмжигч бяцхан хүүхдүүд рүү шиджээ. Түүний өмсгөлийн төлөө таван жаал хооронд нилээд тэмцэлдсэний эцэст найман настай Тед Докрей хэмээх жаал өөрийн болгож чадсан байна. Гэтэл гэнэт нэгэн эмэгтэй бяцхан жаалхүүгээс өмсгөлийг нь булаан авчээ.

Тоглолтын дараа тэр эмэгтэй энэхүү өмсгөлийг онлайн дуудлага худалдааны сайт дээр байршуулсан ч маш олон хүн дургүйцлээ илэрхийлсэн тул удалгүй зараа устгахад хүрчээ.

Учир нь хэрхэн бяцхан жаалаас өмсгөлийг нь булааж буй таагүй үйлдэл нь  "Youtube"-д тавигдсан байжээ. "Хүүхдээс өмсгөл булаасан "Дээрэмчин эмэгтэй"-н талаар "Престон" багийн удирдлага дараа нь мэдсэн бөгөөд өмсгөлөө булаалгасан найман настай Тед Докрей хүүг клубтэй холбоо тогтоохыг хүссэн байна. Багийн зүгээс түүнд Жермэйн Бекфордын өмсгөлийг бэлэглэхээр зэхээд байгаа ажээ.

 

1573
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.