|

ВИДЕО: Японд галт уул идэвхжсэний улмаас аюулын хамгийн өндөр түвшинг зарлалаа

Японы өмнөд хэсэгт байрлах арлын Кутиноэрабу галт уул тавдугаар сарын 29-нд буюу өнөөдөр идэвхжин оргилж эхэлсэн байна. Энэ талаар Японы цаг уурын агентлагийг иш татан ТАСС агентлаг мэдээлж байна.

Японы цаг уурын хүрээлэнгийн шинжээчид галт уулын дэлбэрэлт болсон бүс нутагт аюулын хамгийн өндөр түвшинг зарлаад байна. Тус арлын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Гал уулын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан, хохирол учирсан хүмүүсийн талаарх мэдээлэл байхгүй.

 

 

Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газраас Онцгой байдлын төв хороог байгуулсан байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд тун удахгүй мөн цаг уурын хүрээлэнгийн шинжээчидтэй шуурхай хурал хийх аж.

Кутиноэрабу галт уул байрладаг арлын газар нутгийн хэмжээ 38 км.кв аж. Японы Кирисима-Яку үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг энэ газар халуун рашаан болон хэд хэдэн амралтын газар байдаг юм. 150 хүнээс бүрдсэн орон нутгийн иргэд ихэвчлэн загас агнуур, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаар амьдардаг байна.

Кутиноэрабу галт уул хамгийн сүүлд 1993 онд дэлбэрч, 3 хүн амиа алдаж байжээ.

Эх сурвалж: ИТАР ТАСС

gogo.mn

1947
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.