|

Бөгжний эзэн бүтээлээр бидний мэдэх Кристофер Лий таалал төгсчээ

Өнгөрсөн шөнө дэлхий нийт Английн алдарт жүжигчин Кристофер Лий таалал төгссөн тухай мэдлээ. Орон нутгийн цагаар өнгөрөгч Ням гаригийн өглөөний 8 цаг 30 минутад 93 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Түүний гэргий Биржит Крөнке энэхүү мэдээллийг бүх гэр бүл, дотнын хүмүүстээ мэдэгдэх хүртэл олон нийтэд мэдээллэхээс татгалзсан учир ийнхүү дөрвөн өдөр өнгөрсөн аж. Дракула, Wicker Man, Бөгжний эзэн гурамсан цуврал, Жеймс Бондын эсрэг дүр гээд дэлгэцийн 200 гаруй бүтээлд тоглосон түүнийг та бид Саруманы дүрээр нь сайн мэднэ.

Кино урлагт оруулсан хувь нэмэр, сайн үйлсийн аянд гар бие оролцож явсан түүнийг 2009 онд Хатан хаан баатар цол хүртээсэн бол 2011 онд Британийн Кино академийн шагнал хүртэж байжээ.  

Сер Кристофер Лийтэй хамт таван ч уран бүтээл дээр ажиллаж байсан найруулагч Тим Бюртон түүнийг "Жинхэнэ домог. Морь унасан толгойгүй хүн, Чарли ба Шоколадны үйлдвэр, Үхдэл сүйт бүсгүй, Алиса гайхамшгийн оронд, Харанхуй сүүдэр зэрэг бүтээлүүдэд түүнтэй хамтран ажиллаж байсан минь нэр төрийн хэрэг. Түүн шиг нэгнийг найз минь гэж дуудах аз завшаан надад тохиолдсон юм” хэмээсэн байна.

Кристофер Лийгийн хачирхалтай амьдрал, уран бүтээл:

- Тэрбээр Гиннесийн номонд хамгийн олон кинонд дүр бүтээсэн жүжигчнээр шалгарчээ. 200 гаруй уран сайхны кино, 75 телевизийн бүтээлд нэрээ мөнхөлж, нэр нь дурдагдаагүй ч 350 гаруй дэлгэцийн бүтээлд тоглосон аж.

- Үүнээс гадна тэрээр 195 см өндөртэй байсан учир бүх цаг үеийн хамгийн өндөр жүжигчин хэмээн Гиннесийн номонд бичигдсэн.

- Бөгжний эзэн цуврал бүтээлд тоглосон жүжигчид дундаас цор ганцаараа алдарт зохиолч Ж.Р.Р. Толкинтой биечлэн уулзаж байжээ.

Ж.Р.Р. Толкин

- Бөгжний эзнийг найруулсан Петр Жексонд ар нуруундаа хутга зоолгосон хүн яаж дуугардаг болохыг тун сайн тайлбарлаж өгсөн гэдэг.

- Тэрээр яаж үүнийг мэддэг байсан бэ гэж үү? Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн тусгай ажиллагаанд оролцдог нууц ажилтан байжээ.

- Кристофер Лий 1939 онд дөнгөж 17 настайдаа Британийн эзэн хааны агаарын хүчинд элсэн орсон аж.

- Тэрбээр 1922 онд төрсөн бөгөөд анхны Бөгжний эзэн киноны зураг авалт эхэлж байхад 77 настай байв.

- Харин Хоббит цувралыг эхлэх үед аль хэдийнэ 89 насыг зооглоод байжээ.

 

 

 

- Эцэст нь сонирхуулахад тэрбээр долоон хэлээр чөлөөтэй ярьдаг, метал цомог гаргаж байсан аж. /Charlemagne: By the Sword and the Cross цомгийг нь та Youtube-ээс хайгаад сонсож үзээрэй/ 

Д.Багахүү GoGo.mn

1311
  • Дуучин Ч.Цэлмүүн: Монголд намайг хэн ч таньдаггүй байхад анх Солонгосчууд гарын үсгийг минь авсан Үзсэн   1877 2015-04-07
  • Улаан товчийг дар БОДИТ ДРАММ Үзсэн   2591 2014-07-16
  • Эзнээ дагаад өөрөө явдаг чемодан бүтээжээ Үзсэн   1289 2016-01-14
  • Э. Ууган-Эрдэнэ I 3-р шат I Дугаар 2 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1463 2016-11-22
  • Царай муутай болоол камераа хаагаад царайлаг болдог бичлэгний цаана яг л иймэрхүү зүйл болдог байхдаа хахаха Үзсэн   1322 2015-12-14
  • МАН-ын бүлгийн санал дүгнэлт (БИЧЛЭГ) Үзсэн   1060 2014-10-08
  • ХОЙД СОЛОНГОСЫН ДУУЧИН “БИ МОНГОЛТОЙГОО АДИЛХАН” ДУУГ ДУУЛЖЭЭ Үзсэн   4681 2018-02-09
  • Хамгийн сүүлийн үеийн Hitone гэнээ. 3 настай хүүгийн ой тогтоолт мундаг байна Үзсэн   1599 2014-12-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.