|

Ачигчид арай дэндлээ. Жолоочийг нь зодоод машиныг нь ачаад явчихлаа

Төрийн хуулийн нэр барисан дээрэмчид өнөөгийн нийгэмд улам бүр олширч гаарсаар байна уу даа гэж халагламаар үйл явдлууд нийгэмд маань болсоор байгаа нь харамсалтай. Гэвч энэ тухай манай хуулийнхан бас хууль зохиогч нар маань харах сөхөө байгаа болов уу? бас л нэг асуулт урган гарсаар л... 

Хэнийг тэжээх гэж, хэнд үйлчлэх гэж энэ хууль дүрмүүдийг зохиогоод байгаа юм бол. Ингэж халаглахын учир сүүлийн жил 

хагасын хугацаанд хотын төвийн хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг зогсоолгүй газар байрлуулбал ачдаг үйлчилгээг нэвтрүүлсэн. Хэдий энэ нь замын хөдөлгөөнд саад учруулан тавьсан хувь хүний буруутай үйлдэл ч эдийн засгийн хүндрэлтэй байгаа иргэдийн хувьд бас л том асуудал. Учир нь манай нийслэлд автомашинаа зогсоох хангалттай зогсоол байгаа бил үү. 

Одоо бүр машиныг нь дээрэмдээд ачиж явдаг болсон бололтой. Жолоочийг нь байж байхад гэгээн цагаан өдрөөр машиныг нь дээрэмдээд харин сүүлд нь машиныг өгөх нэрийдлээр халаасыг нь ухах нь дээрэм биш гэж үү. Ингэж иргэдийн халаасанд дураад гараа дүрэгч Ачилтын компаниудад хариуцлага тооцох юм бол.

 

1857
  • МҮОНРТ: С.Зоригийн хэрэг 18 жилийн дараа... Үзсэн   1002 2018-02-13
  • Хэн нэгний санаандгүй гаргасан алдаа хэн нэгний хамгийн үнэтэй зүйлийг авч одно /аймшигт ослууд/ Үзсэн   2232 2014-07-23
  • Овжин охид [1/2] МУСК (Шууд үзэх) Үзсэн   12294 2014-07-15
  • Жирэмсэн эхчүүд дасгал хийснээр “зөв” төрөхөд тустай /бичлэг/ Үзсэн   1361 2016-11-09
  • Чухал яриа: Ц.Даваасүрэн Үзсэн   1083 2016-04-27
  • 100 киноны бүжгийн хэсгийг 15 минутанд багтаасан гайхалтай видео Үзсэн   2083 2014-07-21
  • ”КИВИ” хамтлагийн хамтрагчид /бичлэг/ Үзсэн   1280 2015-07-28
  • “Шарк Танк” нэвтрүүлгийн гурав дах дугаар Үзсэн   1015 2017-10-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.