|

Хараагүй, жирэмсэн ээж хүүхдийнхээ царайг ийнхүү “харжээ”

Эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа удахгүй орчлонд мэндлэх хэвлий дэх үрээ хэт авиан дуранд харахдаа хэсэг аз жаргалыг мэдэрдэг.

Харамсалтай нь энэ нь хараагүй хүнд боломжгүй зүйл. 30 настай Татьяна Гуэрра гэх бүсгүй 17 жилийн өмнө харах чадвараа алджээ. Гэсэн ч тэрээр өөрийн хэвлий дэх хүүхдээ 3D хэвлэх төхөөрөмжийн тусламжтайгаар төрхийг нь мэдэрчээ. 3D хэвлэх төхөөрөмж бий болсон цагаасаа олон зүйлд ашиглагдаж үр дүнгээ өгч байгаа тод жишээний нэг нь энэ бөгөөд ялангуяа хараагүй хүмүүст нэн хэрэгтэй зүйл болжээ.

"Түүнийг чи яаж төсөөлж байна?" гэж эмч асуухад "Түүний хамар нь жижигхэн төмс шиг, ам нь жаахан, гарын хуруунууд нь бондгор бяцхан... Би түүний үнэрлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэж хариулах зуур 3D хэвлэх төхөөрөмжөөр хүүхдийнх нь төрхийг 15 минутын дотор хэвлэжээ. Түүний дүрсэлсэн хүүг эмч түүнд хэвлэн өгөхөд тэрээр ихэд баярлан нулимс дуслуулсан юм.
 



Энэхүү үйл ядлыг Бразилийн "Huggies" живхний компани ивээн тэтгэж, өөрсдийн сурталчилгааг хийжээ.
 
1262
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.