|

Загварлаг бүсгүйчүүдийн заавал үзэх 90-ээд оны кинонууд

Хувцас загварт дуртай болохоор хаа ч явсан өөрийн мэдэлгүй хувцаслалт, хэв маягийг анзаарчихсан явдаг бүсгүйчүүддээ зориуллаа. Харин доорх кинонуудыг үзчихсэн байсан ч гэсэн ахиад нэг үзэхэд буруудах зүйлгүй гайхалтай бүтээлүүд байгаа шүү:
1) Casino, 1995
1970 оны Лас Вегас дахь хамгийн том Казиног ажиллуулдаг Ace Rothstein –ын дүрд Robert De Niro тоглосон энэ кино тун сонирхолтой. Чи үзсэн ч байж мэдэх ч Ace Rothstein – ы залуухан үзэсгэлэнтэй эхнэр Ginger McKenna буюу Sharon Stone –ий ганган хувцаслалтуудыг анзаарч байсан уу? Энэхүү кинон дээр зөвхөн түүний өмссөн 30 гаруй хувцсыг дизайнер Rita Ryack урласан юм. Ганган үслэг эдлэлээс авахуулаад шигтгээтэй гялалзсан даашинз, 70 – аад оны лаакан урт түрийт гэх мэт бүгдийг нь орхигдуулаагүй. Энэ кинон дээрх түүний шүүгээ бол хувцас загварын цайллага л гэсэн үг.
 
2) Pulp Fiction, 1994
Ума Турманы тоглосон энэхүү кино гарсан даруйд урт үсэнд хувьсгал гарч бүсгүйчүүд үсээ "Боб” маягаар тайруулж, доор товчтой цагаан цамцны ретинг ч суга өссөн. Нэг ёсондоо тухайн үеийн тачаангуй эмэгтэйн бэлэг тэмдэг бол Pulp Fiction киноны Mia Wallace байлаа.
 
3) Clueless, 1995
Cher Horowitz (Alicia Silverstone) 90-ээд оны ахлах сургуулийн охидын шүтээн байсан гэхэд болно. Програмчлагдсан хувцасны шүүгээ, гайхалтай мэдрэмжтэйгээр дэлгүүр хэсэх чадвар хоёртойгоо байхад түүнийг гүйцэх охин гэж үгүй. Iggy Azalea, Charli XCX хоёрын дуулсан Fancy дууны клип ч ердөө л энэ киноноос авчихсан шүү дээ. Cher – ийн алдарт шар хослолыг бас юу гэж мартахав.
 
4) Pretty Woman, 1990
 Өвдөг давсан өндөр түрийт, ухлаадастай даашинз, богинохон шаргал хиймэл үсийг нь шууд л нүдэндээ төсөөлж байна уу? Эдгээр л Vivian (Julia Roberts) -г үнсгэлжин болгосон шүү дээ. Кинон дээр Vivian – ы хувцасны шүүгээ Бэвэрли Хиллсийн дэлгүүрүүдийн гараар дамжин огт өөр болдог ч өвдөг давсан өндөр түрийт одоо ч трендэд байсаар байна.
 
5) Unzipped, 1995
1994 оны намрын загварын цуглуулгаа гаргахаар ажиллаж байгаа Isaac Mizrahi хэмээх загвар зохион бүтээгчийн хэсэгхэн амьдралыг өгүүлнэ. Энэхүү баримтат кинонд тухайн үеийн загварын ертөнцийн одод болох Naomi Campbell, Linda Evangelista, Kate Moss болон Cindy Crawford нарын дүр ч үлдсэн байдаг.
 
6) The Virgin Suicides, 1999
 Жүжигчин, найруулагч, зохиолч Sofia Coppola – ийн анхны бүрэн хэмжээний уран бүтээл The Virgin Suicides –ыг чи магадгүй үзсэн бол "Үнэхээр сонин” гэх байх. Магадгүй шүү дээ 4 охин 4- үүлээ амиа хорлочихож байгаа юм чинь. Гэхдээ тэдний өмссөн торон даашинз, цэцгэн хээнүүд, том зах гээд л... Сэтгэгдэл төрүүлэхгүй байж чадна гэж үү?
 
7) Romy & Michele’s High School Reunion, 1997
Ахлах сургуулиа төгссөнөөс 10 жилийн дараа ангийнхны уулзалт болно. Уулзалтад очихдаа амжилттай байгаа хэмээн жүжиглэж, ангийнхандаа сайхан харагдахын тулд сайн найзууд болох Romy, Michele хоёр хувцаснуудаа шинээр засч янзалж эхэлнэ. Цаашаа хэрхэн үргэлжлэхийг киноноос үзээрэй.
 
8) Basic Instinct, 1992
1992 онд гарч байсан энэ киног чи үзээгүй байсан ч Sharon Stone – ий цагаан өнгийн хоолойтой даашинзтай сууж байгаа зургийг хаа нэгтэйгээс харсан л байгаа, тийм үү? Catherine Tramell (Sharon Stone) бол детектив зохиолч бүсгүй. Тэр бас тачаангуй, үзэсэгэлэнтэй... Зүгээр ч үгүй түүний дэргэд байхад дүрэлзсэн хуял тачаал төрөхийг яана.90 – ээд оны минималист хувцаслалтын хэв маягтай анч бүсгүй.
 
9) Ready to Wear (Pret-A-Porter), 1994
Энэхүү киноны үйл явдал Парисын загварын долоо хоногийн үеэр өрнөх бөгөөд тэнд байгаа хүн бүр хувцас загварын талаар ярьж, бодож бас хийдэг. Sophia Loren, Kim Basinger, Julia Roberts, Helena Christensen, Cher болон тухайн цаг үеийн топ загвар зохион бүтээгчид энэхүү кинонд оролцсон гэхээр үзэхгүй өнгөрөхийн аргагүй байгаа биз?
 https://youtu.be/b0BVuoQCMAE
10) The Craft, 1996Ахлах сургуулийн 4 найз охин шулам болохыг хүсч хар шидээр оролдож эхэлнэ. Тэдний хүсэл ч биелж үснийхээ өнгийг хүссэнээрээ хувиргаж, нисч, усан дээгүүр алхаж чаддаг болно. Өмнө нь бусдын нүдэнд өртдөггүй байсан тэдгээр охид өөрөөр хувцаслаж том алчуур, зангиа, загалмай зэрэг зүйлсийг тухайн үеийнхээ охидын дунд тренд болгож байсан юм. Cher Horowitz шиг шаргал хослол өмсдөг охид биш ч муу охидын дунд бол хангалттай тархсан.
 
11) Cruel Intentions, 1999
Reese Witherspoon, Ryan Philippe болон Sarah Michelle Gellar нарын хайр дурлалын гурвалжинд тавтай морил! Reese Witherspoon, Sarah Michelle Gellar хоёр өөр хоорондоо эсрэг дүрд тоглох ч гэлээ атаархмаар сайхан хувцаслацгаадаг. Sarah – ийн хувьд дотуур хувцсыг гадуур болгож, томдсон малгай, нүдний шилээр муу охины дүрээ гаргасан бол Reese зөөлөн өнгө, сүлжсэн үсээр гэнэн цайлган, онгон охины дүрээ харуулдаг. Чи сайн охин ч бай үгүй ч бай 90 –ээд оны хувцас загварын хэв маягийг эндээс заавал үзээрэй.
 
12) The Talented Mr. Ripley, 1999
1999 оны Оскарын наадамд "Шилдэг хувцасны дизайн” номинацид нэр дэвшиж байсан энэ киноны бүх хувцсыг загвар зохион бүтээгч Gary Jones, Ann Roth нар урласан. Тухайн үеийн охид бүсгүйчүүдийн дунд тархсан байсан готик, гранж хэв маягийг орлож гэгээлэг, цайвар өнгө давамгайлсан хэв маягийг энэ кино гаргаж ирсэн гэхэд болох юм. Далайн эрэг, завин дээрх хувцаслалтын хэсгүүдийн эрэлт өндөрсөж, гудамж ч арай "гэгээлэг” харагдаж загварын ертөнцөд зун ирсэн гэж болох юм.

1596
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.