|

Таныг амраах бичлэгүүд

Ажлынхаа завсарлагаанаар үзээрэй. Та хамаагүй эрч хүчтэй болсон байна аа, амлая!
1. Сониа Рочелийн "Thalasso Baby Bath”
Бид хүүхдүүдийнхээ дөнгөж төрсөн үеийг тод санадаг ч нярайн сарууд нүд ирмэхийн зуурт болоод өнгөрснийг мэддэг шүү дээ. Тэгвэл энэ бичлэг чамд тэд хэчнээн жаахан, нялх, эмзэг байсныг эргэн сануулах болно. 0-2 сартай бяцхануудад зориулсан "Thalasso Baby Bath”-ийг Парисийн хүүхдийн асрагч эмч Сониа Рочел нээсэн бөгөөд эцэг эхчүүдэд гэртээ туршиж үзэхийг зөвшөөрдөггүй юм. Харин бидэнд 5 минутын бичлэгийг нь үзэж хоёр цагийн бясалгалтай тэнцэх тайвшрал авах эрх бол бий.
 
2. Одоо ээж, аавуудын ээлж!
Хүүхдүүддээ сэлэхийг ийм эртнээс нь зааж өгсөн ч аюулгүй аж. Тэд ой гарантай атлаа усанд амьсгалаа түгжих ёстой гэдгийг аль хэдийн сурчихсан байдаг юм байна.
 
3. Керамикт бүр дурла
Ичеоны керамик урлал 5000-аад жилийн түүхтэй бөгөөд урлаачдаараа дэлхийд гайхагддаг аж. Керамик тосгон ч гэж ярьдаг. Тэдний бүтээлээ хэрхэн бүтээж буйг үзээд керамикт бүр дурлаарай.
 
4. Б.Бадарууган-Уяхан хорвоон хань
Бүр сайхан болохын тулд цаг хугацааг буцаагаарай. Сонсохдоо цонхоор хар. Тэнгэрийг, модыг, навчыг сонсож салхийг мэдэр дээ? Тэд чамд ямар нэгэн зүйл хэлэх гээд л яваа.
 
5. Гүгүг! Lucy!
Дээрх дөрвийг үзсэний дараа эсрэгээрээ ажлаа хиймээргүй санагдаж ч мэдэх юм. Тиймээс чамд тархиа бүрэн хэмжээгээр нь ашигладаг "Lucy”-г бэлдлээ. Та ч гэсэн яагаад түүн шиг бүх хүч чадлаа хэрэглээд урдаа байгаа ажлуудаа гялалзуулж болохгүй гэж? Амжилт!

897
  • Хог хаях нь буян болжээ Үзсэн   1583 2014-09-05
  • Монгол эмэгтэйг зодож буй хятад хүүхэн Үзсэн   1327 2018-05-30
  • Индүү ашиглан үсээ буржийлгаx 13 арга/ Бичлэг/ Үзсэн   2193 2015-07-29
  • Марта, Эрка нар “Хар цагаан” дуугаа клипжүүлжээ Үзсэн   1680 2014-12-26
  • Сайхан түүхүүд шудрага зан 아름다운 이야기 Үзсэн   2014 2014-07-18
  • Дуучин Ууганбаяр, Түвшинсайхан нарын шинэ уран бүтээл "Хайр харц" дууны клип Үзсэн   1561 2014-10-31
  • Гайхалтай хаалтуудын бичлэг Үзсэн   999 2018-08-17
  • Иранчууд Ronaldo-гийн байрлаж буй буудлын дор шөнөжин бужигнав Үзсэн   1583 2018-06-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.