Хайртай хүнтэйгээ хийсэн секс л хамгийн сайхан нь
"Нээрээ хүний нас, зүс, царай, эрхтний хэмжээ ямар ч хамаагүй шүү. Чамайг үнэн голоосоо хайрлаж байгаа нь мэдрэгдвэл тэр л жаргал. Би саяхан нэг залуутай учиртай болоод, эхэндээ жаахан голж байлаа. 8 сар миний хойноос хайртай гэж гүйсээр, тохиолдлоор бид хоёр хоёулахнаа үлдэж яагаад ч билээ үнсэлцэж орхилоо. Гэтэл намайг ямар үнэн голоосоо хайрлаж үнсэж байгааг нь мэдрээд түүнээс хойш 3 сарын дараа нэг оронд орж үзсэн. Үнэхээр эм хүн болсоор ор дэрэндээ тэгж хайрлуулж, жаргаж үзээгүйгээ мэдсэн шүү.
Урьд нь би нөхөртэй байсан. Одоо ганц бие. Сексийн амьдралаа хэвийн гэж бодож байсан. Харин секс гэж юу болохыг энэ залуу л жинхэнэ утгаар нь мэдрүүлж байна. Үнэхээр өөр жаргал байдаг юм байна.” (Эрмүүн)Манай сайтад ирсэн энэ сэтгэгдэлтэй би зуун хувь санал нэг байна. Хайрлуулж хийсэн секс үнэхээр гайхалтай. Тэгэхээр хайрлуулж бас хайрлаж хийсэн секс ямар мэдрэмж төрүүлдгийг ярих нь илүүц биз ээ.
Насанд хүрэгчдийн кинон дээр том эрхтэнтэй, туршлагатай залуутай хийсэн секс л эмэгтэй хүнийг дур тавиулдаг юм шиг харагдуулдаг. Найз бүсгүйчүүлдээ саяхан танилцсан залуутайгаа өнгөрүүлсэн анхны шөнийнхөө тухай хэлэхэд "Цаадах чинь тэгээд орондоо хэр байна?” гэж асуух нь цаагуураа түүний ур чадвар, удаан тавьсан эсэхийг нь л сонирхож байдаг. Гэтэл биднийг үнэндээ зургаан булчин, бахим гар биш харин халуун дотно тэврэлт, хайрлаж хүрэх гар л тавиулж чаддаг шүү дээ. Хүүхнүүдийн "эрлэг” болсон халуухан хамтрагчтайгаа хийсэн сексээ л амьдралдаа үзсэн шилдэг туршлагадаа тооцож яваа бүсгүйчүүдийг хурдхан өөртөө хайртай, өөрөө ч үнэн голоосоо хайртай залуутайгаа хийх сексийн амтыг мэдрэхийг хүсье. Учир нь хайртай хүнтэйгээ секс хийхэд ийм сайхан байдаг:
1. Хүрч байгаа нь нэг л өөр
Чамд хайргүй залуу шуналдаа дийлдэж биеийг чинь шөнөжингөө эзэмдэн,
өөрийн хүч чадлаа мэдрүүлэхийг л илүүд үздэг. Чи ч бас түүнээс илүү
зүйлийг хүлээх эрхгүй. Гэтэл хоёр биенээ жинхэнээс нь жаргаахад
төвлөрсөн секс зөвхөн бие биедээ хайртай хүмүүсийн хооронд л өрнөдөг.
Чиний биеийг таалж байгаадаа хүртэл итгэж ядсан харц, эмзэг нандин
цэгүүд рүү чинь шумбаж, бүгдийнх нь нууц оньсыг тайлж тэсгэл алдахыг
чинь харах хүсэл зөвхөн чамд хайртай залууд л бий.
2. Нэгэн бие шиг
Халуу дүүгсэн хоёр бие нэг болох тэр мөч хайртай хүнтэйгээ секс хийх үед
л тод мэдрэгддэг. Зүгээр л уулзаж байсан, таалагдахаас хэтрээгүй
залуугийн эрхтэн бидний биед хэчнээн гүн нэвтэрсэн ч тэр чигтээ түүнийх л
болчихож байгаа юм шиг, ингээд ахин хэзээ ч салахгүй юм шиг сэтгэгдэл
төрдөггүй. Харин хайртай залуутайгаа секс хийх үед бол өөр. Түүний
хөдөлгөөн чиний хөдөлгөөн юм шиг, түүний амьсгал ч чиний амьсгал юм шиг
санагдана. Хоёр бие чинь хоорондоо тохиролцсон юм шиг жигд хэмнэлээр
хөдөлж, зүрхний цохилт чинь ч нэг болчих шиг санагдаж одоо байгаа орон
зайдаа уусан нэгдэнэ.
3. Итгэлтэй
Бүсгүй хүн тодорхой хэмжээнд итгэсэн эр хүндээ л өврөө нээдэг. Гэхдээ
бүрэн итгэлгүй залууд үнсүүлэх үед түүнд таалагдах эсэхтээ бас
хамгаалалт хэрэглэх эсэхтээ эргэлзэж тээнэгэлзсээр хүртэж чадах
таашаалынхаа талыг л хүртдэг шүү дээ. Харин хайртай, бас итгэдэг
залуутайгаа секс хийх үед юу ч бодолгүйгээр, зөвхөн биедээ түрэн орж ирж
байгаа давлагааг л нүдээ анин анхааралтай чагнаж чадна.
4. Чамд түүний, түүнд чиний "газрын зураг” бий
Сайхан сексэд зөвхөн өндөр хэмжээний туршлага хангалтгүй. Алдартай
Playboy ч хайртыг чинь гүйцэж чадахгүй. Учир нь хөнгөмсөг залуус нэг
бүсгүйтэй хэдхэн удаа л учирдаг тул тэдний юунд дуртайг нь нээж
амждаггүй юм. Тэдний хувьд секс зөвхөн "өөрийнх нь тухай” байдаг. Харин
нэг эмэгтэйг чин үнэнээсээ хайрлаж, түүнтэй удаан хугацаанд хамт байсан
эрчүүд энэ тал дээр хамаагүй мэдрэмжтэй ханддаг. Бие биенийхээ
эрдэнэсийн санг хаана, хаана нуугдаж байгааг мэддэг дурлалт хосуудын
хувьд секс гэдэг очих тоолонд шинэ санагддаг гайхамшигт арал.
5. Шинэ зүйл туршиж үзэж чадна
Өөрөө хайртай, өөрт нь ч бас хайртай гэдэгт итгэлтэй байгаа хүндээ л бид
дотроо нуугддаг эрээ цээргүй хүслийг илтгэж чадна. Тэгээд түүнийг
туршиж байхдаа алдаа гаргасан ч түүнээсээ ичиж зовохгүйгээр үргэлжлүүлэх
зориг төрнө. Сексийн сайхан нь байнга шинэ хүнтэй хийхдээ биш, нэг
хүнтэйгээ байнга шинэ зүйл туршихдаа л оршдог.
6. Гэхдээ шинэ юм туршихгүй байсан ч болно
Хоёр биенээ халуунаар хайрлаж байгаа хосын хувьд арайхийн олсон алдарт
үйлдлээсээ уйдна гэж байдаггүй. Тэр чиний хэлүүг оролдох үед чи хэзээ ч
"Дахиад л нөгөөдөхөө хийгээд уналаа” гэж бодохгүй. Чи түүний цээжийг
үнсэх үед тэр хэзээ ч "Алив, хурдал л даа” гэж яаравчлахгүй.
Бүсгүйчүүд бидний сэрэл сэтгэлийг дагаж хөдөлдөг гэдэг нь үнэн байх. Гэнэтийн, ширүүн секс огцом нойт оргиулдаг ч, үнсүүлэх, гарынх нь хүрэхийг мэдрэх тоолонд аажмаар нэмэгдэх дур хүслийн хүчийг гүйцэхгүй. Тиймээс л зам зуурын амрагтайгаа бус хайртай хүнтэйгээ л секс хийхэд улам илүү дурламаар.
Гэхдээ бие биедээ хайртай хэрнээ л загас наадуулахаасаа залхсан хосууд байдаг. Тэд хайр сэтгэлдээ хойрго хандаж байгаа бол өөр ямар ч харилцаанд тэгж л хандана гэсэн үг. Хэрвээ чи хоёр биенийхээ сэтгэлд огтхон ч эргэлздэггүй хэрнээ тэр тал дээр л таарамжгүй санагддаг бол хайраа илүү амттай байлгахын тулд жаахан хичээхэд л хангалттай. Хандлагаа л өөрчлөхөд үүнийг мэдрэх болно.