|

Өөрийнхөөрөө байхыг уриалжээ /видео/

Эм Форд нэртэй энэ бүсгүй өөрийнх нь асуудалтай арьсны талаар интернэт хэрэглэгчид янз бүрийн доромжилж, даапаалсан сэтгэгдэл үлдээж байсны хариу болгож бусдын санаа бодол хүний дотоод үнэлэмжинд хэрхэн нөлөөлдөг гэдгийг харуулсан бичлэг хийж байршуулжээ.

Анх нүүрээ будаж гоёогүй үеийнхээ зургийг интернэт байршуулж эхэлснээс хойш янз бүрийн доромжлол авах болж. Зүгээр ч нэг биш "Харахаас дур гутаж байна” гэдгээс эхлээд хэлэхэд ч хэцүү хүртэл 100 мянга гаруй доромжилсон сэтгэгдэл авчээ.

Эм энэ тухай ярихдаа "Өнгөрсөн жил нүүрээр юм гарч эхэлсний дараа би олон нийтийн сүлжээнд зураг энэ тэрээ гаргаад хэрэггүй гэдгээ мэдрээд нуугдаж эхэлсэн. Яг тэр үед гэнэт би ер нь яагаад нуугдаад байгаа юм бэ гэж бодох болсон. Тэгээд надаас өөр олон хүн нүүрний арьс нь асуудалтай гэсэн шалтгааны улмаас нүүр царайгаа бусдаас нууж, айж явдгийг мэдээд их гайхаж бас тэднийг ойлгосон. Намайг ойлгож байгаа сэтгэгдлүүд их дэмж өгч байсан гэжээ.

Тэгээд хүмүүс гоо сайхны талаарх бодит байдалд үл нийцсэн хэв маягийн араас хөөцөлдөж, тэр стандарттай өөрийгөө харьцуулснаар өөртөө итгэлгүй, бусдын сэтгэгдэл үгнээс хэт хамааралтай арчаагүй болдог гэдгийг харуулан, хүмүүст ямагт өөрийнхөөрөө байж, бусдын хорон үгийг тоохгүй байхыг уриалсан бичлэг хийж байршуулжээ.




1143
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.