|

Өндөг, гадилтай бин-салахын аргагүй амт

Ердөө гуравхан орцтой, хийхэд амархан өглөөний унд хэрхэн бэлтгэх талаар цуврал жорыг эзэгтэй танд санал болгож байна. Нэг ширхэг гадил, өндөг, шанцай байхад л гүйцээ.

Амттаныг бэлтгэхдээ эхлээд гадил жимсээ цэвэрлээд жижиг хэмжээтэй хэрчиж нухаш болтол нь хутгана. Хутгагч миксер байвал зүгээр шүү. Дараа нь хоёр ширхэг өндгөө хийгээд сайтар хутгана. Дээрээс нь нэг халбага гурил, шанцайг жигд цацаж өгөөрэй. 

Хайруулын тавгыг өнгөцхөн тослоод зөөлөн халаана. Ингээд зуурмагийг хэсэгчлэн гоожуулж асгана. Зуурмагыг огт хутгах хэрэггүй бөгөөд биежиж болоод эхэлмэгц эргүүлж нөгөө талыг шарна. Зөөлөн гал дээр. 

Ингээд элдэв амттан, сироп хийх шаардлагагүй энгийн хэрнээ часхийсэн өндөг, гадилтай бин бэлэн болно. Хэрвээ амттан нэмж хэрэглэхээр бол зөгийн бал, жимсний чанамал зэргээр амтархан зооглоорой. Шанцайны үнэр хүртэл танд цадсан мэт сэтгэгдлийг төрүүлэх учир цай, хоол болон жигнэмэг хийхдээ хэрэглэж байгаарай. 

Эх сурвалж: www.dailymail.co.uk

 

1604
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.