|

Бор өнгийн нүдийг хэрхэн будах вэ?

Бор бол нүдний хувьд дэлхийн хамгийн түгээмэл өнгө. Тиймээс ч ихэнх будагнууд зохидог. Хамгийн гол нь чиний бор нүд алтлаг шаргал, гүн барааны аль нь болохыг зөв тодорхойлж, арьсныхаа өнгийг бодолцон будгаа сонговол хамгийн оновчтой, сэтгэл татам үр дүнг бий болгоно.

Нүдний будагны хувьд тренд дагах нь нэг талаар "аюултай”. Бас өмссөн хувцастайгаа зохицуулах нь бүр ч зохимжгүй. Нүүр будалт бол өөрт байгаа гоо үзэсгэлэнг тодруулах зэвсэг учраас, нүд болон арьсныхаа байгалийн өнгөнд зохих будалтыг олох нь маш чухал алхам юм. Бор өнгийн нүдэнд ерөнхийдөө чавганы улаан, хөх ягаан өнгөнүүдийг зөвлөдөг. Тэр дундаа:

1. Цайвар арьс, хар үстэй, бор нүдтэй бүсгүйчүүд илүү хүчтэй өнгөнүүдээс сонгож болно. Гүн хөх ягаан, хөх, ногоон, бүх төрлийн металл өнгөнүүдээс туршиж үзээрэй. Нүднийхээ доод хэсгийг бага зэрэг бараан өнгөөр хүрээлж, ямар ч будалтандаа сүр оруулж болно. Хар өнгийн сормуусны будаг, нүд хүрээлэгч хэрэглээрэй.

2. Бор арьстай, хар үстэй, бор нүдтэй бүсгүйчүүдэд гэгээлэг, шаргал өнгийн будагнууд сайхан зохино. Цайвар лаванда, далайн ногоон зэрэг хэн хүнд зохидоггүй өнгөний сонголтууд чамд байна. Саарал, эсвэл цагаан өнгөөр зовхиндоо суурь будалт хийж байгаарай. Хар хүрэн өнгийн нүд хүрээлэгчээр нүднийхээ доод хэсгийг хүрээлээд, багсаар бага зэрэг тарааж уусгаж өгөөд л чи гарахад бэлэн болно.

3. Цайвар бор өнгийн үстэй, цайвар арьстай, бор нүдтэй бүсгүйчүүдэд цайвар ногоон, цэнхэр, цайвар ягаан өнгөнүүд зохимжтой. Хар сормуусны будаг, хар нүд хүрээлэгч хэрэглээрэй. Хөмсгөнийхөө доохно хэсгийг сувдан цагаан, саарал өнгөөр гэрэлтүүлж, нүднийхээ дээд хэсгийг гүн хөх, гүн ягаан өнгөөр хүрээлээрэй.

4. Харанхуйд чиний нүд бор юм шиг харагддаг хирнээ, гэрэлд улаан алтлаг туяа орж харагддаг бол ойн самрын буюу hazel хэмээн тодорхойлогдоно. Хөх болон хөхийн төрлийн өнгөнүүдээс зайлсхий. Нүдний чинь өнгө ногоон, бор, алтлагийн аль тал руу нь хэлбийж байгаагаас шалтгаалж сонголтоо хийгээрэй. Бор, алтлаг, ягаан, хөх ягаан (лаванда), чавганы улаан, шаргал ногоон, кофены бор өнгөнүүдээс сонгож болно. Хэрэв сүртэй гоёлын будалт хийлгэхийг хүсч байвал гүн хөх ягаан өнгийг сонгоорой. Мөн чиний нүдэнд гэнэ гэнэ үзэгддэг ногоон туяаг тэнцвэржүүлэхэд моканы зөөлөн бор өнгө тохирно. Даруухан будалт хиймээр санагдвал зөөлөн ягааныг, нүдэндээ бүх хүний анхаарлыг татахыг хүсч байвал далайн ногооноор будаарай.

 

Н.Маралаагийн ээлжит будалтын хичээл бор өнгийн нүдтэй бүсгүйчүүдэд зориулагджээ. Уламжлалт аргаас арай өөрөөр төгсгөж, тод өнгөнүүд ашигласан түүний будалт чиний "make up”-туршлагыг сайжруулахад тусална гэдэгт итгэлтэй байна.

 
2617
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    Трнаспортно-экспедиторская компания Азия Трейдинг организует доставку контейнерных и сборных грузов из стран Азии под ключ