|

Цүнхэнд багтдаг автомашин

«Гар цүнхэнд орчихдог машин» гэж байх уу? Байдаг юм байна. Япончууд хийчихсэн аж. Цагт 10 км хурдлах энэ машин 120 кг хүртэлх жинтэй хүнийг даах чадалтай бөгөөд цахилгаан цэнэгээр ажилладаг байна.

Холливудын "Ирээдүй рүү аялсан нь” кинонд гардаг шиг  скейтборд маягийн, хувийн тээвэрлэгч WalkCar хэмээн нэрлэсэн уг машиныг зохион бүтээгч инженер Кунаико Сайто өөрийн шинэ бүтээлийн боломж, онцлог талуудыг тодорхой харуулсан дүрс бичлэг танилцуулсан нь олон нийтийг гайхашруулж байгаа аж. Харин түүний нотолж байгаагаар бол «цүнхэнд багтдаг машин»-аар хүссэн газартаа зорчихын хамт хүнд жинтэй ачаа барааг тээвэрлэх боломжтой гэнэ.

Загвараасаа хамаарч хоёроос гурван килограмм жин татдаг уг машин нэг цэнэглэлтээр 12 километр зам туулна. Харин хүн дээр нь гарч зогсоход WalkCar хөдөлж эхлэх бөгөөд хүний бүх үйл хөдлөлийг нь мэдрэх чадвартай учир аль нэг тийшээ налсан тохиолдолд тэр зүг рүү чиглэлээ өөрчилдөг  аж. Цагт 10 км хурдтай хөдөлдөг хөнгөн цагаан уг тавцан хүнд жинтэй хүнийг даахааргүй мэт харагдавч 120 кг хүртэлхи хүндийг өлхөн даадаг болохыг  Reuters тэмдэглэжээ.

Cocoa Motors зохион бүтээх товчоонд ажилладаг инженер Кунаико Сайто өөрийн шинэ бүтээлийг олон нийтэд өмнө нь танилцуулаад байсан ижил зориулалттай овор жин ихтэй Segway болон Toyota's Winglet- үүдийг хол хаяхаар дэвшилттэй техник болсон гэж үзэж байгаа аж.

«Цүхэнд багтдаг машин»-ы захиалгыг Сайто энэ намраас хүлээн авч эхлэх бөгөөд 2016 оны хавар гэхэд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэнэ гэж тооцоолж байна. Авсаархан уг машины үнэ ойролцоогоор 800 доллар байх аж.

 
1308
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.