|

Нэгэн гунигт дуу 100 гаруй хүний аминд хүрчээ

Унгарын төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Rezso Seress 1933 онд "Gloomy Sunday” дууг зохиожээ. Дууны утга санаа нь дайны талаарх гунигтай бодол юм. Анх гарсан долоо хоногтоо л gloomy sunday best seller болсон. Rezso Seress уг дууг гаргасны дараа сүйт бүсгүйдээ зохиосон дуу нь олонд хүрсэн талаар баяртай мэдээг дуулгасан байна. Гэвч сүйт бүсгүй нь Rezso Seress-ийг түүнтэй холбоо барьсны маргааш амиа хорлож нас барсан байлаа. Харин түүний хажууд нэг жижигхэн цаас байсан бөгөөд түүн дээр нь Gloomy Sunday гэсэн бичиг байжээ. Харин зохиолч залуу маань энэ дууныхаа тухай хэлэхдээ ” Би гэмтсэн байсан нь үхлийн дунд зогсож байна гэж бодогдсон. Энэ намайг зовоож байсан. Тэгээд би бүх сэтгэл зүрхэн дэх харуусал гомдлоо энэ дуугаар илэрхийлсэн. Тийм болохоор энэ бусдад яг жинхэнэ юм шиг санагдсан байх” гэж хэлжээ. Уг дуу нь 1936 онд англи хэлээр орчуулагдан дуулагдсан байна. "Gloomy Sunday” дууг хараалтай гэсэн хууч яриа байдаг байна. Тухайн үед дэлхий даяар амиа хорлолт их байсан бөгөөд Gloomy Sunday дууг ямар нэг зүйлээр холбон тайлбарладаг байжээ. 1930 онд л гэхэд АНУ болон Унгарт болсон 19 хүний амиа хорлолтыг дуутай холбон тайлбарласан байна. Тун удалгүй радио станцуудаар уг дууг цацахыг хоригложээ. Баттай нотлогдоогүй ч гэсэн "Gloomy sunday” дууг сонссоны дараа амиа хорлосон гэх 100 орчим хүний уртаас урт нэрсийн жагсаалт байдаг байна
 
.
2119
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.