|

60 настай эмэгтэйн гоо сайхны нууц

Сүүлийн хэдэн зуун жилийн турш гоо сайхнаа залуу хэвээр хадгалан үлдэх талаарх сэдэв мөнхийн бөгөөд чухал сэдэв байсаар ирсэн. Хүн бүр л эрүүл байж, урт наслахад илүүтэй анхаарал хандуулах болсон цаг. Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа эмээ, өвөө нар маань ч орчин үетэйгээ хөл нийлүүлэн өөрсдийн бие сэтгэл, санаа бодол, бие махбодидоо ч анхаарал тавих болжээ.

Үүний тод жишээ бол Мелисса хэмээх энэ гайхалтай "эмээ" юм.

Тэрээр Теннесид амьдардаг бөгөөд гоо сайхны блог хөтлөн ажиллуулдаг. Мелисса хүмүүст нүүр будалт, хувцас загвар, фитнесийн зөвлөгөөг өөрийн Youtube хаягтаа байршуулан хүргэдэг. Заримдаа үсээ хэрхэн янзлах талаар ч хүргэдэг байна.

Мелиса ач охиныхоо бүжгийн тоглолтыг үзэхээр явахдаа ийнхүү хувцаслажээ.

Түүнийг ийм залуухан байж ач, зээтэй гэхээр гайхах хүн олон. Мелисса одоо 60 настай бөгөөд 2 хүүхдийн ээж, 7 ач, зээтэй. Түүний охин нь 39-тэй бол хүү нь 36-тай.

Түүний залуу сайхан байгаагийн нууц

Мелисса гүн чийгшүүлэгч крем болон ботоксыг хэрэглэх хэрэггүй гэж зөвлөдөг. Харин түүний оронд ретинол агуулсан бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийг илүүд үздэг. Түүний өөр нэг бусдад уриалдаг зүйл бол фитнес буюу дасгал хөдөлгөөн ажээ.

 

 

 

Мөн зан аашиндаа анхаарч аль болох хөгшрөлтийн талаар бодохгүй хичээдэг гэнэ. Бас маш олон хоббитой аж.

Мелисса ач зээ нартайгаа байхад хэзээ ч уйддаггүй бөгөөд түүнд ач зээ нь үргэлж л баяр баяслыг авчирдаг гэжээ.

Эцэст нь тэр "Хэзээ ч битгий гунигла. Цаг ямагт инээмсэглэж байгаарай” гэж зөвлөж байна.

Эх сурвалж: www.marketium.ru

mongolcom.mn

1558
  • Боролдойн цаг бүтнээрээ #HD дарж үзнэ үү Үзсэн   2883 2015-04-20
  • Хүнийг тайвшруулдаг төгөлдөр хуурын топ 10 ая Үзсэн   2048 2016-08-24
  • Хэн ч зарлаагүй дэлхийн 3-р дайн Үзсэн   1199 2015-11-11
  • "Мастер тулаанч -2017" тулааны реалити шоу Үзсэн   1134 2017-04-20
  • Twenty one pilots: Heathens Үзсэн   1030 2016-08-23
  • Big Gee - ”Орилоон” Үзсэн   852 2018-01-22
  • "Nb & Sally" нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүд Үзсэн   1761 2014-12-03
  • Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ Үзсэн   770 2018-03-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.