|

Ч.Сайханбилэг: Татварын өмнө аж ахуйн нэгжүүд сөхөрч байгаа нь надад таалагдахгүй байна /Бичлэг/

Өнгөрсөн хоёр өдөр үндэсний үйлдвэрлэгч "EXCLUSIVE” компани сайн муугаар олонтаа цолологдсон. Татварын дарамтаас үүсэж, үйл ажиллагаагаа хумих болсоноо мэдэгдээд олон мянган аж ахуйн нэгжийн эсэргүүцлийг үнэгүй бараа тараахаар илэрхийлсэн. Тиймээс тус компанийн төлөөллийг ерөнхий сайд хүлээн авч уулзан энэ компаниар жишээ татан зарим үүрэг даалгаварыг Татварын ерөнхий газрын удирдлагуудад өгсөн юм. Эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа. Ийм үед аж ахуйн нэгжийн татварыг хураахын тулд шуудхан дансыг хааж, үйл ажиллагаагаа сэргээх боломжийг хаачихаж болохгүй гэж ерөнхий сайд үзлээ. Эксклюзив компанийн дансыг хааснаас үүдэн Польш улсаас орж ирсэн 3 тэрбум төгрөгийн дүн бүхий хөрөнгө оруулалт, захиалгын гэрээ нь цуцлагдсан. Яг үүнтэй ижилхэн төрийн байгууллагын түрэмгий үйлдэл олон зуун аж ахуйн нэгжээр дамжиж улсад ирэх ашгийг хаасан байж болохыг ерөнхий сайд онцолсон юм. Татварын дарамтын талаарх Ерөнхий сайдын байр суурийг хүргэе.
 
1602
  • МҮОНРТ: С.Зоригийн хэрэг 18 жилийн дараа... Үзсэн   1002 2018-02-13
  • Хэн нэгний санаандгүй гаргасан алдаа хэн нэгний хамгийн үнэтэй зүйлийг авч одно /аймшигт ослууд/ Үзсэн   2232 2014-07-23
  • Овжин охид [1/2] МУСК (Шууд үзэх) Үзсэн   12294 2014-07-15
  • Жирэмсэн эхчүүд дасгал хийснээр “зөв” төрөхөд тустай /бичлэг/ Үзсэн   1361 2016-11-09
  • Чухал яриа: Ц.Даваасүрэн Үзсэн   1083 2016-04-27
  • 100 киноны бүжгийн хэсгийг 15 минутанд багтаасан гайхалтай видео Үзсэн   2083 2014-07-21
  • ”КИВИ” хамтлагийн хамтрагчид /бичлэг/ Үзсэн   1280 2015-07-28
  • “Шарк Танк” нэвтрүүлгийн гурав дах дугаар Үзсэн   1015 2017-10-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.