|

Энэ онд Селфи гар 12 хүнийг “цааш нь харуулжээ”

Энэ онд Селфи гар 12 хүнийг “цааш нь харуулжээ” Чин үнэнийг хэлье. Хүмүүс үнэхээр утгагүй, тэнэг үйлдэл байнга хийдэг. Хэчнээн өндөр оюуны чадамжтай байсан ч гэсэн тэнэг зүйлс хийх нь бий. Ялангуяа энэ удаад нийгмийн сүлжээнд өөрийнхөө "гайхалтай” зургийг байрлуулах гэж байгаад хорвоог орхисон хүмүүсийн тухай өгүүлэх гэж байна.

Тэр ч бүү хэл зөвхөн бие засах суултуураас болж жилд хэдэн мянган хүн гэмтэж бэртдэг аж

2015 он гарсаар нийт 12 хүн селфи гартай холбоотойгоор амиа алдсан нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Тэр ч бүү хэл зөвхөн өндөр дээрээс унаж, бүдэрч амиа алдахаас гадна хамгийн утгагүй үйлдлийг хийж байгаад амиа алдагсад нэмэгджээ. 

Испанид гэхэд нэг залуу Сан Фермин баярын үеэр бухнаас зугтах арга хэмжээнд оролцохдоо өөрийн зугтаж буй агшныг гар утсандаа буулгаж авах нь хамгийн гайхалтай санаа гэж үзсэн байна. Хоёр Орос залуу гар бөмбөг барьж байгаад селфи авахыг мөн л тун зөв гэж таажээ.

ОХУ-д селфитэй холбоотой амиа алдах явдал нэмэгдсэн учраас ийм анхааруулах тэмдэг хүртэл гаргажээ

Түүнчлэн нэг эмэгтэй толгойдоо буу тулгаж байгаад зураг авах гэсэн боловч оронд нь гохоо дарсан харамсалтай хэрэг хүртэл гарсан байна. Мэдээж хэрэг үхэл гэдэг харамсалтай, гунигтай явдал. 

Гэхдээ үхлийг энэ мэтээр өөрсдөө дуудагсад, сэргийлж болох байхад "гайхамшигтай” гэж үзсэн үйлдлээ хийсээр байгаа нь 12 хүнийг хорвоог орхих шалтгаан болжээ. Гэтэл 2015 онд аварга загас хүний аминд хүрсэн тохиолдол найм бүртгэгдсэн нь селфи гартай холбоотой үхлээс хамаагүй бага тоо юм.

 

 

 

Мэдээж хэрэг энэ хоёр хэргийг хооронд нь харьцуулах нь зохимжгүй. Аварга загаснаас болж амиа алдах, селфи гарнаас болж амиа алдах хоёр тэс ондоо хэргүүд. Тэр ч бүү хэл зөвхөн бие засах суултуураас болж жилд хэдэн мянган хүн гэмтэж бэртдэг аж.

Гол нь селфи гартай холбогдуулан юуг хэлэх гээд байна гэхээр нийгмийн сүлжээ гэдэг орчин үеийн орон зайд өөрийнхөө хамгийн гоё, гайхалтай гэж бодсон зургуудаа нийтлэх нь таны эрх. Харин тийм гайхалтай зүйлийг албаар бүтээх гэж байгаад амь насаа эрсдэлд оруулна гэдэг "тэнэг” санаа юм.

Эх сурвалж: 

2552
  • Хариуцлага, торгуулиас мултрахын тулд тэнгэрийн шувууг хүртэл гүтгэлээ гэж үү? Үзсэн   995 2018-09-22
  • Япончууд аварга руу дайрч доромжлосонд аварга нулимсаа барьж дийлсэнгүй Үзсэн   1345 2017-03-22
  • С.Зоригийн Монголчуудад үлдээсэн захиас... Үзсэн   705 2019-04-24
  • Монгол Katy perry-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1093 2016-06-11
  • 123 давхар "Lotte World Tower" руу нүцгэн гараараа авирчээ Үзсэн   1070 2018-06-07
  • Хамгийн анхны эвхэгддэг гар утас Үзсэн   1002 2018-11-19
  • Оффшор дахь мөнгөнүүдээ л оруулж ирж чадвал "Хямрал" баяртай болно! Үзсэн   1347 2016-08-30
  • Б.Цэцэг: Нөхөртэйгээ эргэн нийлсэн эрхлээд явна Үзсэн   1495 2016-07-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.