|

Дэлхийд хамгийн их шуугиан тарьсан 10 видео

Цацагдсан даруйдаа үзэгч шүүмжлэгчдээс сөрөг коммент авч хамгийн их шуугиан тарьсан видео клип олон байдаг. Жишээ нь Madonna 1989 онд гаргасан Like a Prayer дууныхаа клипэн дээр загалмай шатааж ёс зүйгүй авирласнаар Pepsi - гээр ивээн тэтгүүлж хамтран ажиллах гэрээ нь цуцлагдаж байжээ.

Тэгвэл Францын дуучин Serge Gainsbourg 1984 онд гаргасан Lemon Incest дууныхаа клипийг 12 настай охинтойгоо янаг амраг шиг аяглаж хийлгэсэн нь нэлээн шуугиан дэгдээсэн юм.

Эдгээрээс гадна сенсаци дэгдээсэн ямар ямар видео клип байдгийг түүвэрлэн хүргэе.

10. Rihanna - Bitch Better Have My Money [ 2015 ]

Шинэ цомогтоо орсон энэ дуугаа тэрээр өөрөө найруулсан бөгөөд клипний турш найзтайгаа хамт Канадын модель Rachel Roberts - ийг элдвээр тарчлаах болно. Сэхээтэн айлын гэргийн дүрийг бүтээсэн Rachel Roberts нь үнэндээ Rihanna - тай учир ургуулсан шалиг эрийн эхнэр байсан юм.

 

9. Sia - Elastic Heart [ 2015 ]

Австралийн дуучин Sia энэ клипээрээ хүмүүсийн дургүйцлийг хүргэх биш харин ч сэтгэл хөдөлгөм дэврүүн контентийг гаргахыг зорьсон юм. Энэ ч утгаараа 13 настай бүжигчин Maddie Ziegler болон 29 настай Shia LaBeouf нарыг сонгосон нь нүдээ олжээ. ELLE сэтгүүлийнхэн клипийг Титаник киноны үйл явдлыг санагдуулам гайхалтай болсныг онцолсон байдаг.

8. Nicki Minaj - Only [ 2014 ]

Реппер Drake, Lil Wayne болон Chris Brown нартай хамтарсан энэ дууны клипийг Нацистуудыг тахин шүтсэн өнгө аястай болсон хэмээн багагүй шүүмжлүүлсэн бөгөөд Еврей гаралтай реппер Drake - ийг хүртэл буруутгаж байсан юм. Nicki Minaj энэ дуундаа ямар ч Нацисмыг зөвтгөж өөхшүүлсэн юм байхгүй. Тийм сэтгэгдэл төрүүлсэндээ уучлал хүсье хэмээн жиргэжээ.

7. Lily Allen - Hard Out Here [ 2013 ]

Энэ видео клипийг гарсан эхний хоёр өдөр нь 2.2 сая хүн үзсэн ч арьс өнгөөр ялгаварлах үзэл давамгайлсан гэсэн шүүмжлэлд өртсөн юм. Хариуд нь тэрээр хэрвээ би энэ хатагтай нар шиг тверк хийж чаддагсан бол бас хэний ч харахыг хүсдэггүй целлюлитгүй байсан бол клипэндээ ганцаараа тоглох байлаа. Хоёр долоо хоног тверк хийх гэж оролдоод чадаагүй гэжээ.

6. Robin Thicke - Blurred Lines [ 2013 ]

Хүсч байгааг чинь мэдэж байна. Өгзгийг чинь хоёр хэсэг болгочихоор хангалттай томыг өгөх болно зэрэг ёс бус хэллэгтэй энэ дууг Английн олон их сургуулийн кампуст тоглуулахыг хориглосон. Robin Thicke GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эмэгтэй хүний ичгүүр сонжуургүй байдлаас эхлээд тэднийг доромжилсон өнгө аясыг шингээхийг хүссэн. Би эмэгтэйчүүдийг дандаа хүндэлсээр ирсэн ч энэ удаа доош нь хиймээр санагдсан гэсэн юм.

5. Lady Gaga - Do What U Want [ 2013 ]

Гэрэл зурагчин Terry Richardson - ийн найруулсан энэ клип албан ёсоор цацагдаагүй байгаа ч TMZ - ийнхэн онлайнаар тараасан юм. Клипийг Terry Richardson - ийн хэд хэдэн модельдоо бэлгийн хүч хэрэглэхийг завдсан бас R. Kelly - гийн бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргийг хөндсөн гэсэн шалтгаанаар одоо болтол гаргаагүй юм байна.

4. M.I.A - Born Free [ 2010 ]

Энэ клипийг Youtube - ээс АНУ болон Их Британид гаргахыг хориглож байжээ. Клипнийхээ зохиолыг M.I.A өөрөө бичсэн бөгөөд Америкт цагаачлан очсон иргэд болон улаан үстнүүдийг хоморголон хядсан улс төржсөн сэдвийг сонгосноороо шуугиан тарьсан юм. Клипний төгсгөлд 12 настай гэмгүй жаалыг хөнөөсөн нь олныг ихээр цочирдуулсан байдаг.

3. Eric Prydz - Call On Me [ 2004 ]

Шведийн DJ Eric Prydz шуугиан тарьсан энэ бүтээлээ Английн хөгжимчин Steve Winwood - ийн Valerie [ 1982 ] - аас сэдэвлэн хийжээ. Улс төрчдөөс хамгийн их сөрөг коммент авч байсан энэ клип Нэгдсэн Вант Улс, Австрали, Германы хөгжмийн чартуудын №1 уран бүтээл болж байсан билээ.

2. Marilyn Manson - (s)AINT [ 2003 ]

Зураг авалтыг нь хоёр өдөрт багтаан хийсэн энэ клипэнд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ, өөрийгөө тарчлааж таашаал авахаас эхлээд BDSM хүртэлх ёс бус зүйл олон гардаг. Тиймээс ч зарим оронд гаргахыг хориглосон. Япон л гэхэд эм бэлэг эрхтэн гардаг хэсгийг хасч дахин найруулах саналыг ирүүлсэн байдаг.

 

1. Pearl Jam - Jeremy [ 1992 ]

Энэ дууны үг болон клипний санааг хамтлагийн дуучин Eddie Vedder сониноос олсон бөгөөд ангийнхныхаа өмнө өөрийгөө буудаж хороосон өсвөр насны хүүгийн амьдралаас сэдэвлэжээ. Хүүг Jeremy Delle гэдэг байсан ба ангийнхандаа шоовдорлогдож гэрийнхэндээ хаягдсан өрөвдөлтэй хүү байсан юм. Шар хэвлэлүүдэд бичсэн шиг сенсацийг бус хүүгийн сэтгэлийн тарчланг өгүүлсэн гэдгээрээ онцлогтой.

 

 

 
1484
  • Альгебрын бодлого боддог гар утасны Аппликэшн (Видео) Үзсэн   1266 2014-11-26
  • Спорт дээр гардаг жинхэнэ зодоон боксоос илүү байнадаа Үзсэн   1869 2015-09-10
  • Бүх оддын тоглолтын хоёр дахь өдрийн шилдэг 10 (16.02.14) Үзсэн   1021 2016-02-15
  • Гэртээ хийж болох 7 минутын үр дүнтэй дасгал Үзсэн   1182 2018-07-05
  • Эрчим хүч үйлдвэрлэх зардал жил бүр нэмэгдэж байна Үзсэн   788 2019-10-24
  • Монголын The HU хамтлагийн “Wolf Totem” дуу The Queen хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхин тэргүүллээ Үзсэн   741 2019-04-09
  • Шинэ үе - Өшиглөдөг эмээ хошин шог Үзсэн   1934 2014-07-18
  • "Бид4" хамтлаг "Хүсэл" дууныхаа клипийг цацлаа Үзсэн   1520 2016-06-09
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.