|

Какүрюү М.Ананд, Чиёшома Г.Мөнхсайхан нар түрүүлсэн Аки башё

Мэргэжлийн сүмогийн Аки башё 15 өдөр амжилттай үргэлжилж дууслаа. Энэ сарын барилдаанд хоёр аваргын эзгүйд Какүрюү М.Ананд аваргуудынхаа нэр хүндийг өргөж "Эзэн хааны цом"-ыг хоёрдахь удаагаа өргөсөн юм.

Энэ сарын онцлох хүн озеки Тэрүнофүжи байсан ба тэрээр сүүлийн хэдэн барилдаандаа унаагүй бол түрүүлэх боломж байсан юм.  Тэрүнофүжигийн хувьд бяртай хүчтэй байгаа боловч тактик, техникээ улам сайжруулах хэрэгтэй нь түүний барилдаанаас харагдсан. Ялангуяа өрсөлдөгч бөхдөө барьц авах боломжгүйгээр хурдтай босох, түрүүлж барьц авах зэрэг техникийг Их аваргуудаас суралцах хэрэгтэй болов уу.

Манай бас нэг залуу хүчтэн Иичножёо энэ сард 9-6 үзүүлэлтэйгээр чансаа өгсөх нь тодорхой болов. Тэрбээр өөрийн том дутагдал болоод байгаа шилдэж татах зэрэг дутагдалаа Аки башёд гаргасангүй, барьц авах, урагш довтлох зэрэг өөрт тохирсон арга барилтай болж байгаа нь сайшаалтай.

Энэ сард Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Сококурай Энхтүвшин нар 8-7 амжилттай барилдаанаа дуусгасан бол Тамаваши, Токитэнкү, Сэйро, Кагамио нар тавин хувийн амжилт үзүүлж чадсангүй. Сэйро доод зиндаа руугаа унах бол Асасекирюү Б.Дашням маэгаширагийн 16 үлдэх магадлалтай байна.

Жүрёо зиндаанд барилдсан гурван бөхөөс Такайнова А.Баасандорж 9-6 амжилтаар дээд зиндаанд эргэн ирэх нь тодорхой бол Шёотэнро Д.Нямсүрэн макүшита зиндаа руу буухаар болжээ. Араваши Э.Дөлгөөн 7-8 амжилт үзүүлсэн.

Макүшита зиндаанд найман бөх аваргын төлөө барилдсанаас манай бөх Б.Ганбаатар арслангийн хүү Чиёшома Мөнхсайхан нэмэлт барилдаанд ялалт байгуулж түрүүлсэн юм. Тэрбээр дараа сард Жүрёо зиндаанд дэвшиж магдагүй. Мөн Азүмарюү С.Тодбилэг 6-1 амжилт үзүүлж зиндаа өгсөхөөр боллоо. Тэрбээр дээд зиндаа хүртэл барилдаж байсан боловч гэмтлийн улмаас макүшита хүртэл чансаа уруудсан билээ.

Япон бөхчүүдээс озеки Кисеносато, Котошёогикү нар 11 давсан бол Гойёдо 7-8 амжилттай тэмцээнээ дуусгав. Ахмад бөх Ёшиказе энэ сард гайхалтай сайхан барилдаж Үндэсний баатрын хэмжээнд хүрсэн. Тэрбээр Аварга, озеки, сэкиваке, комосүби гээд олон том цолтонг ээлж дараалан өвдөг сөхрүүлсэн. Мөн маэгашира Икиой энэ сард маш сайн барилдсан билээ.

 
 
1357
  • "Яг түүн шиг" шоу нэвтрүүлэг Дугаар №2 Үзсэн   1611 2016-05-16
  • “Хүн-могойг” нутгийнхан нь чөтгөр хэмээн цээрлэдэг Үзсэн   1112 2017-05-25
  • Х.Тэрбиш – Өв соёл тээгч | 1-р шат | Дугаар 4 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1536 2016-09-26
  • Өрөөр сөхрүүлж засаглах нь Үзсэн   1410 2015-07-06
  • Гансувд Миний ээж хөөрхөн /Шинэ уран бүтээл/ Үзсэн   1408 2015-08-05
  • Архитекторын хийсэн бялуу цахим ертөнцийг шуугиулж байна Үзсэн   1066 2017-10-23
  • ӨНӨ МӨНХ ЭХ ОРОН Үзсэн   2730 2014-08-04
  • Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл - 28 Үзсэн   998 2018-10-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.