|

"Тал” толгойтой хүү олныг гайхшруулж байна

Залуу хос хэвлийдээ бойжиж буй анхны үрээ үзүүлэхээр эмчид очиход тэдэнд аймшигт мэдээг дуулгажээ. Хосуудын хүү анэнцефалия гэх хүнд хэлбэрийн ургийн гажигтай нь тогтоогдсон байна. Энэхүү гажиг нь гавлын яс болон тархины ихэнх нь хэсэг нь байдаггүй, тал толгойтой байдаг хүнд хэлбэрийн гажиг аж.

Хосуудад эмч ийм төрлийн гажигтай хүүхэд амьдрах найдлага тун бага учир үр хөндүүлэхийг зөвлөсөн байна. Гэвч тэд хүүхдээ тээж, төрүүлэхээр шийджээ.

Харин тэр хүү өнгөрсөн наймдугаар сард нэг насны төрсөн өдрөө тэмдэглэсэн нь эмч мэргэжилтнүүд, судлаачдын анхаарлыг маш их татаад байна.

 

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан судалгаагаар Жексон гэх уг хүүтэй ижил өвчинтэй 4859 хүүхэд АНУ-д төрсөн ба тэд бүгд хэдхэн хоног амьдарсан гэжээ. Харин Жексон хүү нэг нас хүрч, бусад хүүхдүүдтэй адил явж, бас "ээжээ” гэж хэлж чадсан нь үнэхээр олныг гайхшруулаад байгаа юм.

Зарим хэт шүтлэгтэй хүмүүс хүүг "бурхан”, "ид шид” гэх мэтээр нэрлэж, уулзах хүсэлтээ л илэрхийлдэг байна.

Хүүгийн тухай мэдээллийг нийтэлж, хандив цуглуулсан "GoFundMe” гэх фейсбүүкийн хуудсаас хүмүүсийн хандивласан 59 мянган ам.долларыг залуу хосуудад өгчээ. Харин хандивын мэдээлэл цацагдсанаас хойш тэдэн рүү дайрсан, шүүмжилсэн давалгаа үүсээд байгаа аж.

Хүмүүс тэднийг амьдрах чадваргүйг нь мэдсээр байж, ийм эмгэгтэй хүүхэд төрүүлж мөнгө олох зорилготой байсан. Хүүхдийн эрхийг зөрчиж, мөнгө олж байна гэх зэргээр шүүмжлэх хүмүүс ихэссэн байна.

 

 

Хүүгийн аав Брэндон Бьюэлл шүүмжлэлгчдэд хандан "Бид хүүгээрээ мөнгө олох гэж төрүүлээгүй. Бурхны бэлгийг хүлээн авах ёстой гэж бодсон учраас л бид хүүгээ төрүүлэх шийдвэр гаргасан. Эхнэр бид 2 2-лаа үүнийг хувь тавилан гэж бодож хүлээж авсан. Энэ мөнгийг хандивын сангаас хүүгийн ээжид цалин болгон өгөхөд зориулсан. Жексон ээжтэйгээ л хамт байж, цаашид өсч торниж чадна” гэжээ.

 Мөн тэд хүүгээ аваад гадуур явахад хүмүүсийн айж цочсон харцтай байнга тулгардаг тухайгаа, хүмүүсийн дунд орох боломж огтхон ч өгдөггүй тухай өөрсдийн фейсбүүк хуудсаар дамжуулан хүмүүстэй хуваалцсан байна.

 

 


1210
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.