|

Аймшигт селфи

2015 он гарсаар 12 хүн селфинээс болж амь насаа алдаад байна. Энэ нь аварга загасны дайралтанд өртөж нас барагсдаас (8 хүн) олон байгаа юм. Хүмүүс селфи хийх үедээ голдуу өндрөөс унадаг байна. Мөн хөдөлж буй машин, тээврийн хэрэгслийн доор орох нь элбэг байгаа аж. Явж буй галт тэргэн дээр авирч гарах үедээ цахилгаанд цохиулсан, хувийн онгоцон дотор селфи хийж байгаад осолдсон явдал ч гарчээ. Хорт могойтой зургаа авахуулж байгаад өрөөсөн гаргүй болсон, цэнэгтэй буу барьж зургаа авах гээд осолдсон хэд хэдэн хүн байна. Орос улсад амь насандаа аюул учруулахгүйгээр өөрийнхөө зургийг авах талаар тусгай зааварчилгаа гарчээ. АНУ-д Йеллоустоны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд догшин зэрлэг бизонтой зургаа авахуулахыг хориглосон байна. Осолд орогсдын ихэнх нь 18-22 насны залуу хүмүүс байдаг аж. Селфи аюултай!

Селфид хэт дурлагсдад зориулагдсан бичлэгийг үзнэ үү.

Үүнийг үзсэний дараа байнга селфи хийх сэтгэл төрөхгүй байх гэж найдаж байна. Учир нь, зураг дээрээ өөрийн эрхгүй өөр нэг юм хайж хараад байх вий!

 

1234
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.