|

Ч.Сайханбилэгийн сайдын Л.Гүндалай гүлдийсээр Зайсангийн айлууд хөлдөх үү?

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн дуулиан шуугиан тасрахгүй бололтой. Зайсангийн аманд байрлах олон хорооллууд, сургууль, цэцэрлэгүүд энэ өвөл хөлдөх нь баараггүй болоод хүн малгүй хэцүүдэж түргэн авцгааж байна. Анх эдгээр хорооллыг барьж буй барилгын компаниуд нэгдэн дулааны шугамаа нийтээрээ хөрөнгө нийлүүлэн барьж 2 тэрбум гаруй хөрөнгө оруулалт хийжээ.


Мэдээж инженерийн шугам сүлжээ нарийн тооцооноос гадна найдвартай итгэлцэл дээр тулгуурлан сэтгэл нийлсэн залуучууд их ажлын ард гарч дулааны шугамаа татан дулаан сайхан өвөлжиж байтал асуудал гэнэт мандаж эхэлжээ.

 


Л.Гүндалайн төрсөн дүү Л.Отгондалайн хүүгийн нэр дээр байх 10/8 хэмжээтэй алгын чинээ газар дээр дулааны шугамын гол узел ЦТП-г барьснаас болж эзний ааш хаврын тэнгэр мэт харшиж эхэлжээ. Эхэндээ энэ байгууламжийн 50% ийг эзэмшинэ хэмээн дайрч шүүхэд нэхэмжлэл гарган танилтай тохойтойгоо гайхуулан бүх шатны шүүхэд ялж санасан бүхнээ сэтгэлчлэн бүтээсэн байна.
Төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан тэрээр энэхүү шүүхийн маргаануудад бүгдэд нь өөрөө биечлэн оролцсон гэх бөгөөд дандаа л тухайн шүүхүүдийн Ерөнхий шүүгч нарын өрөөнд цай уун тухалж байдаг байсан хэмээн заргалдагч талууд нь гомдол гарган шүүгчээсээ хэд хэдэн удаа татгалзсан байдаг. Ахин дахин шүүхэд дуудагдан залхсан хөрөнгө оруулагчдыг тэрээр манай ЦТП-ээс дулаан авч буй хорооллууд надтай гэрээ хий! хэмээн шаардаж үгүй бол дулааныг нь хаана хэмээн анхааруулжээ. Угаасаа Улаанбаатар дулааны сүлжээ ХХК-тай гэрээ байгуулан дулааныхаа хөлсийг төлж өөрсдийнхөө хөрөнгө оруулсан шугам сүлжээ ЦТП-ээр дулаанаа авч байж ахиад хэнтэй гэрээ хийж, тохиролцож, мөнгө төгрөг төлөх дээрээ тулсанд эздүүд нь гайхаж эхэлжээ.
Өнгөрсөн өвөл энэ маргаан дээд цэгтээ тулж эрхэм экс гишүүний талынхан зуурмагийн машин авчирч дахин дамжуулах жижиг худагруу цемент цутгаж эд хаваа гайхуулсан бөгөөд хөлдөх аюул нүүрлэсэн хорооллын эзэн өвдөг дээрээ сөгдөж хүссэн мөнгийг нь өгөхөөр тохирч арай гэж худгаа өөрсдөө цэвэрлэж авчээ.


Харин энэ өвөл ахин өнөөх маргаан дэгдэж шүүх, цагдаа дээрээ тулж байна.  Мөн л эрхэм экс гишүүн сурсан зангаараа хатуухан дайтах болж хүүхэд хөгшид, хөгшин залуу нийлсэн иргэд мөн л хэрүүл хийж олон түмнийг шуугиулан уур цухалыг нь барж буй бичлэг интернэтээр цацагдаад авсан.


Ёстой Ерөнхийлөгчийн хэлдгээр гүлдийчээд зогсож байсан харагдсаны цаад учир нь мөнгө байжээ.


Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах Будда виста, American school, Тохилог Зайсан, S Development, Хөх тэнгэр зэрэг томоохон хорооллууд, бага дунд нийлсэн 2000 өрх айл ийнхүү Л.Гүндалай болон түүний ах дүүсийн ааш занг олж аятай тухтай өвөлжих гэж ая тал засан өөрийн барьсан бүтээн байгуулалтдаа мөнгө төгрөг өгч байх "боолын гэрээг”хийхгүй бол хөлдөж үхэх дээрээ тулж байна. Уг нь экс гишүүний гэх газар дээр барьсан ЦТП –г дээш өндөрлөн зочинд буудал, ресторан болгон түүний мэдэлд өгч тал зассан авч тусыг эс олж өдийг хүрчээ.


Эдүгээ Ч.Сайханбилэг сайдын гарын хүн гэгдэх болсон Л.Гүндалай Боомтын захиргааны газрын дарга болсон даруйдаа л мөн л амьдрал дээр байдаг шигээ хэл ам таталж хэрүүл шуугиан хийж яваа харагдсан.


Бадарчин явсан газар хэрүүлтэй, батгана суусан газар баастай гэгчээр хэзээ тэр засарч хэрүүл маргаанаар биш хэлцэл зөвшилцлөөр ажилладаг болохыг бурхан тэнгэр, бөө зайран, онгод тэнгэр хэлэхийн аргагүй ажээ.

Цаг

1745
  • Стеф Карригийн залгамжлагч гарч ирэв Үзсэн   1175 2018-10-12
  • 50-н саяын уналт - Сумъя, Eric нар 11 сая төгрөг хожив Үзсэн   2222 2015-01-01
  • Агиймаа- "Чамаас би холдмооргүй байна" Үзсэн   1743 2015-01-04
  • СОГТУУ МОНГОЛ ЖААЛУУД Үзсэн   2375 2014-07-16
  • бригада 15 анги Үзсэн   1636 2015-01-09
  • "Юрийн галавын хүрээлэн-IV" цуврал 500 сая долларыг олоод байна Үзсэн   1306 2015-06-15
  • БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Үзсэн   242 2025-06-30
  • "Учиртай урилга"- М.Итгэл /спортын эмч/ Үзсэн   1546 2016-04-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.