|

Гунигт хайрын түүхийг өгүүлэх хөдөлдөг хөшөө

Энэ бол Грузиний уран барималч Тамара Квеситадзегийн бүтээсэн хөдөлдөг ган хөшөөний нэр. Энэ хөшөөг «Али, Нино хоёр» хэмээх нэрд гарсан романы гол баатрууд: лалын шашинт залуу Али, грузин гүнж Нино нарын гунигт хайрын түүх дээр үндэслэн босгожээ. Өрнө ба Дорно, Лал ба Христийн шашин, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн хоорондох бүхий л зөрчил тэмцлийг шийдэх арга замыг эрэлхийлсэн энэ ном дэлхийн 33 орны хэл дээр бараг 100 гаруй удаа хэвлэгдэж бестселлер болсон ч зохиолч нь одоо хүртэл тодорхойгүй гэдэг. Али Нино хоёр бие биеэ үнэхээр хайрласан ч хамт байх тавилангүй хувь заяаны эрхээр салан оджээ.

Энэ хөшөө "Хайртаасаа бүү хагацаарай!” гэж та бүхэнд сануулж байна.

1(751)Энэ бол Али Нино хоёр. Тэд бие биенийхээ нүд рүү ширтэн учрах мөчөө хүлээн зогсож байдаг.

2(666)Тэд хамгийн романтик оройн цагаар уулзацгаадаг.

3(606)Хоёр дүрс бие бие рүүгээ алгуур ойртсоор янаглан тэврэлдэнэ.

4(538)Гэвч энэ нь удаан үргэлжлэхгүй.

5(491)Яагаад гэвэл Али Нино хоёр хамт байх тавилангүй. Тэд бие биеэ нэвтлэн гарна.

6(436)Ингээд салж одох нь тэр.

7(372)Тэдний богинохон учрал ердөө 10 минут л үргэлжилнэ. Харин шөнөдөө тэдний дүрс хурц өнгөөр гэрэлтэж байдаг.

8(340)Али Нино хоёрын хоромхон зуурын учралыг нүдээр үзнэ үү.

 

1389
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2250 2016-09-12
  • Сармагчидийн бокс Үзсэн   1390 2014-08-18
  • "Ус шиг цэнхэр" богино хэмжээний кино Үзсэн   1639 2016-04-28
  • Робот гэвэл итгэмээргүй юм аа Үзсэн   1498 2017-09-29
  • Хожлын нүүдэл МУСК /шууд үзэх/ Үзсэн   8095 2016-01-06
  • 15 хүний хоолойгоор дуулж чаддаг бүсгүй /Видео/ Үзсэн   1287 2016-05-18
  • УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа /видео/ Үзсэн   1193 2015-05-21
  • Аянга Монолын уран сайхны кино Үзсэн   2296 2014-07-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.