|

Nike албан ёсоор өөрийгөө үддэг гутал танилцууллаа

Nike албан ёсоор өөрийгөө үддэг гутал танилцууллаа

Бүтэн 26 жил хүлээлгэж байж өнөөдөр л Nike компани албан ёсоор өөрийгөө үддэг гутал танилцууллаа​. Ирээдүй рүү буцсан нь уран сайхны кинонд гардаг Nike Mag өөрийгөө үддэг гутлыг хүлээж байсан бол одоо л та авч болох нь.

Гэвч "тусгай мэдрэгчийн тусламжтай гутлыг өмсөж байгаа хүний хөдөлгөөнд үндэслэн өмсөхөд эвтэйхэн байх технологитой” гэж танилцуулсан энэ гутал хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй үлджээ.

Харин компани энэ гутлыг цөөн тоогоор үйлдвэрлэх бөгөөд тусгай загварын гутлын анхны загварыг Майкл Фоксын нэрэмжит Паркинсоны судалгааны санд хандив цуглуулах зорилгоор дуудлага худалдаагаар борлуулна гэсэн юм.

Nike хэзээ, хаана дуудлага худалдааг зохион байгуулахаа ирэх жилийн хавар мэдэгдэх аж. Майкл Фокс буюу Ирээдүй рүү буцсан нь гурамсан цувралын гол дүр Марти Мкфлай Паркинсоны өвчний улмаас олон жил шаналж байгаа билээ.

 

1068
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.