|

Тайзан дээр хүнд бэртэл авсан ч цааш үргэлжлүүлсэн бүжигчин бүсгүй

Got Talent шоу дэлхийн хэмжээний том шоу учраас өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн өнцөг булан бүрт нуугдсан гоц авьяастныг тодруулж, мөрөөдөлд хүрэх алхмыг нээж өгдөг. Тэр ч утгаараа өрсөлдөгчид олон сая үзэгчид тэднийг хайрлах болно хэмээн найдаж, дуулж, бүжиглэх өөрсдийн авьяас чадвараа хэдхэн секундын хугацаанд харуулах ёстой. Шүүгчдийг "тэнцлээ" гэж хэлэх хүртэл оролцогчид хамаг хүч хөдөлмөрөө зарцуулдаг.

Саяхан Оросын "Dancing" авьяаслаг шоуны оролцогч 23 настай Екатерина Кондрашина орчин үеийн бүжгийг гайхалтай уян хатан хөдөлгөөнөөр эргэлдэн бүжиглэж шүүгчдийг алмайруулаад авсан. Гэвч бүсгүй бүжиглэж байхдаа хөгжмийн хэмнэлээ алдан толгойгоороо газар хүчтэй цохиж хамраа хугалжээ. Гэхдээ бүсгүй бууж өгөлгүй цааш үргэлжлүүлэн бүжгээ дуусгасан байна. 

Оролцогч бүсгүй энэ тэмцээнд оролцохын тулд бүтэн хоёр сарын хугацаанд шаргуу бэлдэж, энэ өдрийг тэсэн ядан хүлээсэн. Тиймээс тайзан дээр хүнд бэртэл авсан ч мэргэжлийн түвшний бүжигчний дайтай зориг гарган цааш үргэлжлүүлэн үзүүлбэрээ дуусгасан боловч хамраас нь их цус алдаж, шүүгчдийн саналыг сонсож амжилгүй яаралтай тайзны ард очжээ.

Аз болоход түүний хамрын зөөлөн мөгөөрс бага зэрэг гэмтсэн учраас гоо сайхны мэс засал хийх шаардлагагүй хэмээн тусламж үзүүлсэн хүмүүс мэдэгдсэн байна. Авьяас чадвараа илтгэхээр хөгжмийн айзмын хэмнэлээр биеэ хөдөлгөн хэсэг хором ертөнцөөс тасрах гайхалтай мэдрэмж эцэст нь эрсдэл дагуулсан ч нэгэнт хөдөлсөн галт тэрэг зогсохгүй урагшилдаг гэдгийг энэ гайхалтай бүсгүйн бүжиг харуулах болно. 

 

1267
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.