|

Ц.Элбэгдорж: Хүний нутагт мал маллаж, насыг барна гэж боддог байсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж телевизийн эфирт өгсөн ярилцлагынхаа үеэр "Монголчуудын тал нь 100 жилийн өмнө гаднаас орж ирсэн хүмүүс. Ингээд нутагшаад, сайхан Монгол хүн болоод, одоо л нэг Монголынхоо төлөө зүтгэж эхэлж байна” хэмээн ярьснаар хэсэгтээ хэвлэлийн баатар болж, ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Гэвч тэрбээр өнөөг хүртэл өгсөн ярилцлагдаа залруулга хийгээгүй л явна.

Тэгвэл түүний тухай дахин нэг баримт дэлгэгдлээ. Тодруулбал Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНСУ-д өөрийн дэмжигчдийн клуб гээчийг байгуулж, чамгүй олон пастер, бизнес эрхлэгчдээс хандив нэрийн дор сонгуулийн мөнгөө цуглуулсан байна.

Ингэхдээ "Монгол Улс алт эрдэнэс ихтэй. Социализмын үеэс сайтар хадгалж ирсэн. Бид үүнийг хамтран олборлох хэрэгтэй” хэмээгээд "Хүний нутаг дээр мал маллаж энэ насыг барах хувь заяатай төрсөн” гэж өөрийгөө боддог байсан ч эргэлт хийх цаг нь болсон гэдгээ дурдаад амжсан нь камерт бичигдэн үлджээ.

Тэгэхээр доорх бичлэгийг үзээд уншигч та нэгийг тунгаана биз ээ.

 

 

 

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

1758
  • МҮОНРТ: С.Зоригийн хэрэг 18 жилийн дараа... Үзсэн   1002 2018-02-13
  • Хэн нэгний санаандгүй гаргасан алдаа хэн нэгний хамгийн үнэтэй зүйлийг авч одно /аймшигт ослууд/ Үзсэн   2232 2014-07-23
  • Овжин охид [1/2] МУСК (Шууд үзэх) Үзсэн   12294 2014-07-15
  • Жирэмсэн эхчүүд дасгал хийснээр “зөв” төрөхөд тустай /бичлэг/ Үзсэн   1361 2016-11-09
  • Чухал яриа: Ц.Даваасүрэн Үзсэн   1083 2016-04-27
  • 100 киноны бүжгийн хэсгийг 15 минутанд багтаасан гайхалтай видео Үзсэн   2083 2014-07-21
  • ”КИВИ” хамтлагийн хамтрагчид /бичлэг/ Үзсэн   1280 2015-07-28
  • “Шарк Танк” нэвтрүүлгийн гурав дах дугаар Үзсэн   1015 2017-10-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.