|

Үйлдвэрлэлийг дэмжиж эдийн засгаа хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр хэлсэн түүний үг үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжиж, үйлдвэрлэлийн соёлтой улс болгоно гэсэн гол утга санааг агуулсан юм. Манай улс экспортлогч улс орнуудын жагсаалтад тэг арван мянганы 79 хувьтай тооцогдсон асар өчүүхэн хувь хэмжээ бөгөөд энэ үзүүлэлтээрээ Монгол улс 30 жил эдийн засгийн засаглалгүй явж ирсэний үр дүнг харуулж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн юм. Монгол улсын экспортын 92 хувь түүхий эд, үлдсэнд нь эцсийн бараа бүтээгдэхүүн эзэлж байна гэсэн тоог тэрээр илтгэлдээ дурьдаад импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих ёстой гэлээ. Тиймээс импортын гаалийн татварын 5-10 хувийг 25-30 хувьд хүргэх, дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний шат дамжлагуудыг НӨАТ-аас чөлөөлөх,худалдан авалтын тухай хуулиа даруй гаргаж төрийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс хангаж байх, ААН-г олон улсын стандарттай болгохын тулд олон улсын аудитын дүгнэлт хийлгэх ингэсэн тохиолдолд олон улсын бүртгэлтэй болсноор олон давуу талтай болохыг онцоллоо. Эдгээр арга хэмжээг авснаар үйлдвэрлэгчдээ дэмжих сайн дэмжлэг болно гэлээ. Харин дэмжлэг үзүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавих ба энэ нь хариуцлагын мехианизмын харилцан үйлчлэл байх юм. Эдийн засгийг хөгжүүлэх Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан энэ санааг бизнес эрхлэгчид талархан хүлээн авсан юм. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд бодит байдал дээр зохицуулж илааршуулах ямар асуудал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч бизнес эрхлэгчдээс сонслоо. Танхимд үг хэлэх хүсэлтэй хүмүүсийн цуваа урт дараалал үүсгэсэн юм. Олон бэрхшээлийг тэд тоочсон.Хамгийн их хүндрэл үүсгэдэг бэрхшээл бол банкны зээлийн хүүний дарамт байдгийг энд ирсэн хэн бүхэн хэлж байлаа. Тиймээс энэ салбарт гадны банкуудыг оруулж ирж өрсөлдөөн бий болгохыг сануулсан юм. Оёдлын салбараа аль ч улс орон өндөр хэмжээнд дэмждэг. Тэдэн шиг тендэргүй болгож, татварт уян хандах, батлан даалтын санг нэмэгдүүлэх, монголд үйлдвэрлэдэггүй томоохон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг импортын татваргүй болгож өгөх,жижиг дунд үйлдвэрүүд, пластир хэлбэрээр хамтарч ажиллах, МСҮТ-ыг үйлдвэрүүдийн дэргэд байгуулбал чадвартйа боловсон хангагдах боломжтой, эко үйлдвэрлэлийг дэмжих, шударга бус татварт хяналт тавьж хуулийн хэлмэгдүүлэлтийг зогсоох гэхчлэн олон санал шуумжлэлийг бизнес эрхлэгчид хэлж байсан юм. Уулзалтанд Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн төлөөлөл, үндэсний хэмжээний болон жижиг дунд бизнес эрхлэгчдээс бүрдсэн 200 гаруй хүн оролцсон юм.
1519
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.