|

Плей-оффын эхний тоглолтууд маш сонирхолтой боллоо

Хүлэгүүд vs Ирвэсүүд – Цуврал 1

Үндэсний супер лигийн Плэй-Оффын эхний өдрийн нээлтийн тоглолт өнгөрсөн улирлын аварга, энэ улиралд 1-р байраар шалгарсан SBL Хасын Хүлэгүүд болон Хан Талстын Ирвэсүүд багуудын хооронд боллоо.

Ийнхүү тоглолт эхэлж, эхнээсээ л довтолгоо голлосон тоглолтыг 2 баг үзүүлсээр байв. Хүлэгүүдээс багийн лидер Б.Билгүүн үүргээ сайн биелүүлж, хэрэгтэй оноонуудыг авч байлаа. Харин Ирвэсүүдийн төвийн тоглогч T.Akol чимээгүй тоглолтыг үзүүлж байсан ч авах ёстой оноогоо авсаар эхний хагас тэнцүүхэн өндөрлөсөн. Улмаар 2-р хагас ч тун сонирхолтой өрнөв. 2-р хагаст T.Akol довтолгоо хамгаалалтанд тун найдвартай байсан бол Б.Билгүүн ч шидэлтүүдээ оноо болгосоор байлаа. М.Отгонмөнх, Ray George нар ч чухал оноонуудыг багтаа авчирч байсан бол Ирвэсүүдийн хамгаалалт сэргэж ирсэн юм. 4-р үед Ирвэсүүд хамгаалалтандаа илүү анхаарч чадсан нь үр дүнгээ өгч, оноог улам ойртуулж чадсан. Улмаар төгсгөл хэсэгт хэд хэдэн чухал бөмбөг таслалтууды хийсэн юм. Б.Билгүүн 4-р үед тааруу байж олон удаа бөмбөгөө алдсан нь Ирвэсүүдийн сайн хамгаалалт, цаашлаад оноог ойртуулах боломж нь болсон юм. Төвийн тоглогч Эрдэнэдалай Ирвэсүүдээс тун сайн тоглолт үзүүлж байсныг онцлох хэрэгтэй. Гэвч эцсийн мөчид Mike Pugh оноогоор илүү гарах боломжтой байсан холын шидэлтээ алдсан бол, самбараас авч чадсан Эрдэнэдалай болон Цэвэлдорж нар ч довтолгоогоо алдаж, улмаар SBL Хасын Хүлэгүүд баг цувралын эхний тоглолтондоо эцсийн мөчид ялалт байгуулж чадлаа. Өнгөрсөн улирлын аваргуудын хувьд хүнд учраа таарсан нь энэ тоглолтоос харагдлаа. Хэдий 8-р байраар шалгарсан ч тийм амар хожигдохгүй гэдгээ Ирвэсүүд харуулсан бол, Хүлэгүүдэд бас нэгэн туршлага болсон хүнд тоглолт боллоо. Б.Билгүүн энэ өдөр довтолгоонд гайхалтай байж 35 оноо авсан бол М.Отгонмөнх 19 оноо, 10 самбар, Ray George 12 оноо авлаа. Харин Ирвэсүүдээс T.Akol 34 оноо, 17 самбар авсан бол Цэвэлдорж 16, Mike Pugh 11, Эрдэнэдалай 10 оноо, 10 самбар авсан юм.

 

 

 

 

2 багийн цувралын дараагийн тоглолт Баасан гарагт болно.

 

 

 

 

1497
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.