|

Авъяаслаг Монголчууд шоуны “Том Толгойт” -ууд хасагдав

Монгол HD телевизээс албан ёсны эрхтэйгээр хийж буй "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш Монголчуудыг байлдан дагуулсаар байна. Сүүлд гарсан судалгаагаар "Авъяаслаг Монголчууд" шоуг гарах үеэр Монголчуудын 99,3% нь үзэж байна гэсэн итгэмээргүй үзүүлэлт гарсан байсан. Монгол HD телевизийн хамт олон тус шоугаараа дэлхийд гайхагдах "Жинхэнэ Монгол авъяастан"-ыг тодруулахаар ажиллаж байгаа юм. 

Тэд орон даяар авьяастан  тодруулах ажилдаа орж, Монгол орны өнцөг булан бүрээс хоёр мянга гаруй оролцогчид тус шоунд өөрийн авьяасыг үзүүлсэн байна. Өчигдөр шоуны хагас шигшээ буюу шилдэг 32-ыг тодруулах 2-р шат амжилттай болж өнгөрлөө. Харин шоуны нэгдүгээр шатанд орсон "Том Толгойтнууд" гэх 2 оролцогч нэгэн зэрэг хасагдсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Тэрээр Ховд нутагтаа XD хэмээх грүүпийг байгуулж, хамгийн өндөр цалинтай Монгол хүнийг ажиллуулах хүсэлтэй яруу найрагч Г.Чойсүрэн, Улс орон төр засгаа өөрийн биеэр төвхнүүлэх бодолтой Үндсэрхэг шүлэгч хүү Г.Ганбаатар нар шүүгчдийн шатанд зэрэгцэн зогсоод хасагдав. Гэвч тэдний агуу их хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл зогсоогүй харин ч улам их урам зориг авлаа хэмээжээ.

 

 

 

 

 

1685
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.