|

2015 оны хамгийн их хэрэглэсэн үг, үг биш эможи

Оксфордын Англи хэлний толь бичиг жил бүр уламжлал болгон англи хэлний хамгийн их хэрэглэгдсэн үгийг тодруулдаг. Тэгвэл энэ жил анх удаа оны хамгийн их хэрэглэсэн үг нь үг биш эможи байжээ. Ялангуяа энэ:  

Ихэнх толь бичгээс ялгаатай нь Оксфордын Англи хэлний толь бичиг хэлний хөгжилд илүүтэй анхаарлаа хандуулдаг. Цоо шинээр хэрэглээнд нэвтэрсэн үгсийн тайлбарыг бид энэ л толь бичгээс олж авдаг болоод уджээ.

Тийм ч учраас ийм ажил хийнэ гэдэг нөр их хөдөлмөр юм. Анхны Оксфордын Англи хэлний толь бичгийг бүтээх ажил 1857 онд эхэлж 1884 онд л анхны дугаараа хэвлэсэн гэдэг. 

Өнөөдрийн байдлаар энэ толь бичигт 600,000 үгсийг тайлбарын хамт оруулжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд цахим хуудасных нь загвар, хэрэглэхэд хялбар зэрэг байдлаас болоод оны үг тодордог болсон юм.

Оксфордын их сургуулиас гаргасан хэвлэлийн мэдээнд "Өнгөрсөн жилүүдэд эможи хэрэглэх явдал асар их болсон. Тиймээс бид энэ жил үг биш эможиг оны үгээр шалгаруулахаар шийдсэн” гэжээ.

- "Эможи бодит амьдрал дээр" Оксфордын их сургуулиас гаргасан бичлэг -

 

 

Гэхдээ эможи ч гэсэн асар их болсон учраас яг алийг нь сонгох вэ, гэж хэсэг судалгаа хийсэн байна. Ингээд кейбоард бүтээгч SwiftKey-г сонгож, хүмүүс ямар зурган илэрхийлэмжийг хамгийн олон давтамжтай ашиглаж байгаад дүн шинжилгээ хийлгэхээр болжээ.

Төгсгөлд нь Их Британичуудын 20 хувь нь, Америкчуудын 17 хувь нь өдөр байнга ашигладаг учраас  буюу "Жаргалын нулимс тодруулсан царай” гэж тодорхойлсон эможиг сонгожээ. 

Эможины талаар товчхон сонирхуулахад Япон хэлний "э” буюу зураг "можи” буюу үсэг гэсэн хоёр үгийн нийлбэр юм. Харин та ямар Эможи хамгийн ихээр ашигладаг вэ?

Эх сурвалж: OXFORD

 

Д.Багахүү GoGo.mn

1149
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.