|

Монгол орны гайхалтай бичлэг хийсэн залуугаас захидал ирлээ

Өчигдөр бид та бүхэнд Kaz Kang гэх Vimeo хэрэглэгчийн бүтээсэн гайхалтай бичлэгийг танилцуулсан билээ. Тэгвэл түүнд бичсэн захидлын хариу иржээ. 

Rosetta гэх олон улсын дижитал сурталчилгааны компанид Ахлах уран бүтээлчийн алба хашдаг Петр Канг бичлэгийг хийсэн аж. АНУ-ын Калифорни мужид амьдардаг тэрээр Монгол эхнэртэй юм байна.

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Монголоос буцаж, эх орондоо харьсан бөгөөд эхнэр нь энд үлджээ.

Түүний захидлын хэсгээс сонирхуулахад "Уран бүтээлч хүний хувьд надад гэрэл зураг авч, дүрс бичлэг хийнэ гэдэг хялбар зүйл. Тийм ч учраас бидний эргэн тойронд байгаа гоо үзэсгэлэнгээс онгодоо хөглөдөг. Монголын үзэсгэлэнт байгаль, ард түмнийг үгээр тодорхойлох аргагүй юм. Эртний тэр л төрхөө хадгалсан Монгол улс яах аргагүй дэлхий дээрх хамгийн онцгой газруудын нэг. Үүний улмаас би тэр бичлэгийг хийж, өөрийн үзсэн харсан гайхамшгийг бусадтай хуваалцахыг хүссэн юм. Сүүлийн жилүүдэд би дрон онгоц илүүтэй ашиглаж, агаараас бичлэг хийдэг болсон. Энэ технологийн хөгжлийн ачаар ганцхан хүн л тэр сайхан дүрслэлийг хялбархан авдаг болжээ” гэсэн юм.

Монголоор дуулж, монгол хэл бие даан сурсан Трилл Ноел-г бид сайн мэднэ. Түүнтэй нэгэн адил энэ залуу ч гэсэн бидний хүндэтгэлийг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Сайхан бичлэг хийсэнд тань баярлалаа, Петр Канг. 

- Петр Кангийн хийсэн гайхалтай бичлэг -

 
 
Сэтгүүлч А.Ихсанаа
1910
  • CODE хамтлагийн уран бүтээл "Дурсамж" дууны клип Үзсэн   1887 2014-10-05
  • Most Funny Monkey Videos 2014 Үзсэн   2183 2014-07-16
  • Цензургүй яриа - Э.Цэрэндолгор Үзсэн   1390 2016-03-15
  • Бодибьюлдингийн ертөнцөөр аялацгаая Үзсэн   974 2016-10-10
  • Г.Уянга гишүүн Дурлалт хосууддаа зориулан ийнхүү дуулжээ Үзсэн   1556 2015-02-14
  • ВИДЕО: Резинэн чихрийг гахайн арьс, ясаар хийдэг Үзсэн   2047 2016-09-07
  • DIY-CLOTHES new 2015:Хуучин хувцсаа шинэчилж илүү загварлаг болгоцгооё охидоо! Үзсэн   1419 2015-07-16
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   2171 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2020-04-24
    • Бичсэн: Trutt
    Those are not legitimate reasons transform visitation, although Shifting visitation programmes is tempting whenever you can find battles along with your own son or daughter or your ex won't proceed. https://onlinedivorcerecordsalabama.wordpress.com