|

90 саяын Б.Гансүх Г.Нямлхагва Л.Мөнхбаясгалангийн талаар ингэж хэлжээ

 
 

 Халхын шоронгийн хаан Нямлхагва төгсгөл хэсэг

Хэдийгээр зүрхэн тус газраа хутгалуулсан ч гэсэн 3 сар эмнэлэгт хэвтэн эмчилүүлж эрүүл саруул амь гарсан гэдэг. Энэ явдалын дараахан түүнд хуучины архаг хулгар ингэж хэлсэн байна.

За дүү минь бяр байхад бүхнийг шийдэж болдоггүй юм. Хэрвээ чи энэ хар нүхнээс амьд гарахыг хүсвэл бяр ухаанаа хослуулах хэрэгтэй хэмээн сургааль айлдсан байна. Үүнийг сонссон Нямлхагва шөнөжин элдэв зүйлийг бодож хоносон байна. Сар гаруйхан хугацааны дараа Данхар дондог гэж шоронд 40 гаруй жил суугаад хэзээ мөдгүй суллагдах болсон өвгөн ялтанг өрөөндөө дуудан түүнд ингэж хэлжээ.

За ах хүү гарлаа юу бодож байна гэхэд хариуд нь бодсон зүйл алга даа гэр орондоо харьж амар тайван амьдрах юмсан гэхэд. Хэн хүнгүй боддог л бодол одоо хэдэн настай билээ. 25 насандаа 25 жилийн ял аваад одоо долоохон хоногийн дараа суллагдлаа гэж хэлсэн байна. Үүнийг сонссон Нямлхагва за тэгвэл нартын жаргалыг нарсанд амсауулнаа гэж хэлээд Болор архи задалж уусан байна. Архиа ууж дуусаад "Улаан хойлойг чинь чийгэллээ. Одоо унждаг улааныг чинь чийгэлнээ" гэж хэлээд шоронгийн эмчийн өрөө рүү дагуулан явсан байна. Эмчийн өрөөнд түлхэн оруулаад би арын хариуцана гэж хэлээд 2 хоригдол үүдэндээ зогсоогоод дуустал нь хэнийг ч битгий оруулаарай гэсэн гэдэг. Өвгөн хоригдол сувилагч хүүхнээр унждаг хойлойгоо чийгэлчээд гарч ирэхэд нь 2 хянагч түүнийг барьж авч ялаа нэмүүлсэн гэдэг. Өвгөн хоригдол энэ явдалын дараахан нь хорь гучин жил шоронд суусан архаг хулгар нэг муу шар бандид далаараа цэвэр тавиуллаа даа хэмээн харамсаж суусан гэнэ.

Үүний талаар Нямлхагва хэлэхдээ "Наранд гараад амьдралтай биш нарсандаа ясаа тавина биз" гэж хэлсэн байдаг. Өвгөнийг эмчийн өрөө рүү оруулчаад өөрөө шоронгийн удирдлагад хэл хүргэсэн тухай тухайн үеийн шоронгийн удирдлагууд хэлсэн байдаг.

Нямлхагва 2000-2001 оноос эхлэн бяр ухаанаар жинхэнэ халхын шоронг базаж эхэлжээ. Монголын томоохон гэх бизнесмен, хөрөнгөтнүүд руу бэлэг илгээн татвар авдаг байж. Энэ нь юу байсан бэ гэхээр хоригдлуудын чулуугаар хийсэн шатар болон элдэв амьтын дүрс байдаг байжээ. Зөвхөн нямлхагва өгөөрэй гэсэн гээд хүргэж өгөхөд "Надаар оролдож эхлэх вий" хэмээн айж тэрхүү бэлгийг маш өндөр үнээр худалдан авдаг байжээ. Тэрээр монголын бүх шоронгоос иймэрхүү байдлаар чулуун шатар бусад гар урлалуудыг татаж эрх мэдэлтэн хөрөнгөтнүүд рүү шахаж монгол улсыг санхүүгийн асар том сүлжээг бий болгож чаджээ.Тухайн үеийн үнэлгээг одоогоор харьцуулан харвал өдөртөө түүний гараар 1 тэрбум төгрөг эргэлдэж байсан гэх баримт ч бий.

Үүнээс үүдэн улс төрийн томчууд тухайн үеийн удирлагууд түүнийг нэг мөсөн дарж авахаар арга сүвэгчлэн хөнөөх талаар төлөвлөгөө боловсруулсан байна. Гэвч түүнийг хөнөөж чадах хоншоортой аавын хүү тун ховор байсан учраас түүнийг яснаасаа зууж ирсэн Өмнөговийн Баянмөнх гэх залууг сонгож түүнийг хөнөөлгөхөөр бэлтгэжээ. Баянмөнхийн дүү охин эргэлтээр ирэхэд нь Нямлхагва татвараа төл хэмээн шаардаж байсан байна. Баянмөнх 100,000₮ өгөхөд нь чи намайг доромжилж байна уу гэж хэлээд нүүр лүү нь урж шидчихээд охин дүүг нь хүчиндэж байсан учраас Баянмөнх араандаа зуусан байна.


2870
  • Cristiano Ronaldo Испанийн гудамжинд гуйлгачны дүрээр… /видео/ Үзсэн   1150 2015-08-05
  • Үнэхээр сайхан нээлттэй хүмүүс юмаа МОНГОЛД ТАЛБАЙ ДЭЭР ИЙМ ЮМ ХИЙЕ Үзсэн   1929 2014-07-22
  • Ямар ч хөгжим байхгүй гээд боддоо.... smile emoticon Үзсэн   1142 2015-03-30
  • ЭЭЖ нэвтрүүлэг - Ц.МАРУУШ Үзсэн   589 2020-04-28
  • Оннц дүмд - 1-Р бүлгэм /18+/ Үзсэн   1610 2017-10-17
  • 2 эхнэртэй хууль /Төсөөлөл VS Бодит байдал/ Үзсэн   756 2019-04-02
  • Moнгол шүүгчийн асуудал Путины хэмжээнд очлоо Үзсэн   951 2016-06-02
  • Н.Ариунболд: Чиний үе ирнэ гэдэгт чи итгэ Үзсэн   1050 2018-04-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.