|

Дуучин Ука "Амжиж гараас чинь хөтөлье" дууныхаа клипний санааг хаанаас авав?

Киви хамтлагийн дуучин Укагийн "Мөрөөдөл бид хоёр", "Амжиж хөтөлье гараас чинь" дууны клип үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. Энэ дуунууд нь түүний төрсөн өдрөөр билэгдэж нэрлэсэн "11.06” бие даасан хоёр дахь шинэ цомгийнх нь бүтээл юм.

"Амжиж хөтөлье гараас чинь" дууны клипийг үзэхэд өөрт тань хэн нэгнийг санагдуулж болох юм. Тэгвэл энэ тухай өөрөөс нь асуухад  кошелёк /оо энгэсэгний сав/ дээрх нэгэн эмэгтэйн зургаас санаа авсан гэхэд нь "тэр эмэгтэй зураач Фрида  мөн үү?"  гэхэд "тийм ээ, мөн"  гэсэн юм.

"Амжиж хөтөлье гараас чинь” дууны клипийг IC  студийнхэн хийсэн байна. Цомог тун удахгүй хэвлэлтээс ирэх бөгөөд цомгийн баяраа арванхоёрдугаар сарын 4-ний үдэш Marquee клубт болох юм.

 

 

 

Харин "Мөрөөдөл бид хоёр" дуугаараа өөрийгөө илэрхийлсэн гэлээ. Клипэнд өмссөн хувцсаа бүгдийг л өөрийнхөө шүүгээнээс аваад өмсчихсөн, нүүрээ өөрөө будсан бөгөөд зураг авалтыг хоёроос гурав хоног хийсэн гэнэ. "Энэ дуугаа сонсохоор тал газар гүймэр санагддаг учраас хөдөө талд зургаа авахуулсан. Бас өндөр байшингийн дээвэр дээр айн байж бүжиглэсэн" гэлээ. Клипийг BOWTIE студийнхэн хийсэн байна.


Өдгөө шинэ цомогтоо багтсан "" дууныхаа клипийг "Black Zebra" студиэр хийлгэж байна. Энэ дуугаа би зүрхэн тэмдэг гэж нэрлэдэг юм. Харин хүмүүс энийг зүрх, бундан зэргээр өөрийнхөөрөө нэрлэж болно гэв.  

Цомогт "Ocean Grey” студийн Ариука, Нацагаа хоёр хөгжмийн найруулгыг хийсэн бол рэппер DNK, Цэцэ, ZZ нар дууны үгийг бичжээ.

Цомгийн микс мастерыг Америкт хөгжмийн продюсер Рагу хийсэн бол цомгийн нүүр зургийг IC студийн хамт олон бүтээсэн байна.

А.Наранцацрал | GoGo.mn

1461
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.