|

Ардчиллыг хакердах нь буюу сонгуулийг луйвардах технологи

"Ардчиллыг хакердсан нь” баримтад кино нь 2006 онд HBO сувгаар гарсан Рассель Майкалс, Саймон Ардизонни нарын бүтээл юм. Гурван жилийн турш хийгдсэн тус кинонд 2000 болон 2004 оны АНУ-ын сонгуулын үеэр электрон санал хураалтаар, тур дундаа Флорида мужийн Валусиад иргэд саналаа өгөх явцад гарсан хэвийн бус, зөрчилтэй байлыг баримтжуулан харуулсан. Уг кинонд санал хураах электрон машинууд, тэдгээрийн дунд Diebold Election Systems-ийн санал хураах машинууд зохих ёсоор ажиллаагүй талаар өгүүлсэн бөгөөд Diebold Election Systems-ийн компьютерийн нууц программ хангамжид урьд илрээгүй байсан алдааг гаргаж ирсэн. Кинонд АНУ-ын сонгуулийн үеэр нийт 33 мужид ашигласан санал хураах машинтай яг адилхан машиныг хэрхэн хакердаж байгааг мөн харуулжээ. Мөн Black Box Voting хэмээх ТББ-ын захирал Бев Харрис, дэд захирал Катлийн Вейн нар Diebold Election Systems-ийн санал хураах машинууд санал хураалтад хэрхэн нөлөөлж байгааг харуулсан. Ингэхдээ тус ТББ-ын нэгэн ажилтан санал хураах машины туршилтын лаборанттай нууцаар ярилцлага хийнэ. Түүнчлэн Валусиад хураасан саналыг хогийн савнаас олж буйгаар гарна. Мөн сонгуулийн үеэр газар дээр нь ажиллаж байсан хэд хэдэн хүмүүс 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин тооллогоор саналын эхний 3 хувь тохиолдлынх байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. 

 

Тэд санал хураах таван машинд хакерын туршилт явуулсан бөгөөд тус баримтад кинонд саналыг хэрхэн гуйвуулж болохыг харуулжээ. Эхнийх нь санал хураалтын нийт дүнг хадгалсан мэдээллийн санг засварлах. Тэрхүү файл нь Microsoft Access-ийн стандарт мэдээллийн сан бөгөөд санал хураах программд гаднаас яман нэг нууц үггүйгээр нэвтэрч болохыг харуулсан. Хэдийгээр мэдээллийн санг өөрчлөхөд бэрх болгох тал дээр ажилласан боловч мэдээллийн сангийн хамгаалалтад нэвтэрч болохыг харуулсан. Дараах арга нь Diebold Accu Vote санах ойд ашигласан компьютерын кодыг хакердах. Компьютерийн аюулгүй байдлын мэргэжилтэн Харри Хурсти санал хураах системд нэвтэрч ялж буй этгээдийн саналаас хассанаар нөгөө нэр дэвшигчийг ялуулах. Ингэхдээ саналын нийт дүнгээс саналын тодорхой хувийг хасаж байгаа юм. Энэ нь системд нэвтрэх шаардлагагүйгээр зөвхөн санах ойг ашиглаж болохыг харуулж байгаа юм.

 

1225
  • Jujigchin Altanshagai & Duuchin Naagii Chubby Bunny Үзсэн   1223 2017-04-18
  • Мөстэй ус асгуулж байгаад газар дээрээ нас барсан залуу Үзсэн   1501 2014-10-30
  • Цензургүй яриа-Багш Ц.Мөнхтуяа оролцлоо Үзсэн   1067 2018-11-13
  • 70 удаагийн хагалгааны дараа шинэ нүүртэй болжээ Үзсэн   1177 2015-11-18
  • Эдгээр гадаад бяцхан хүүхдүүдэд монгол хэл зааж өгчээ. Тэд монголоор мэндэлж, тоолж, дуулж байна Үзсэн   1567 2014-08-07
  • Хятад өттэй мандарин - Бичлэг Үзсэн   4072 2014-12-15
  • Авьяас, нөр их хөдөлмөр, асар их сэтгэлийн тэнхээ, хичээл зүтгэл... Үзсэн   1251 2015-10-12
  • Kanye West vs Freddie Mercury... Үзсэн   1077 2015-09-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.