|

УИХ-ын дарга З.Энхболд Р.Гончигдоржийн шийдвэрийг цуцлан, дахин хууль зөрчихгүй байхыг анхааруулав /видео/

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж, гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар хэлэлцэх шаардлаггүй гэж үзсэн ч УИХ-ын гишүүн Н.Батцэрэг горимын санал гарган, дахин санал хураалт явуулахыг хүссэн юм.
Түүнийг хүсэлтийг тухайн үед УИХ-ын чуулганыг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж  хүлээн авч, дахин санал хураалгаснаар уг хуулийн төслийг дахин хэлэлцэхээр болоод байсан билээ.
 

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд:  Өөр асуудал хэлэлцэж байхад түрүүчийн асуудлаар санал хураах угаасаа дэгээр хаалттай учраас тухайн үед хурал удирдаж байсан Р.Гончигдорж дэд даргыг цаашид ийм зүйл хийж болохгүй гэж сануулж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг санал хурааж дууссан бол тогтоол батлагдсанд тооцдог хуультай. Хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаах ёстой. Одоо хуулийн төслийг Засгийн газарт буцааж байна гэв.

 

Ийнхүү "Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль" улс төрчдийн өршөөлийн хууль Засгийн газар луу буцаагдлаа.

Э.Мягмар
 
1639
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.