|

Мисс А.Баярцэцэг топ-16-д үлджээ

Австрийн Вена хотноо "Эх дэлхийн мисс-2015” буюу "Miss Earth” тэмцээний финалын шалгаруулалт болж, титмийн эзнээр Филиппиний мисс Анжелиа Онг тодорлоо.


 Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн А.Баярцэцэг амжилттай оролцож, ТОП-16 ялагчийн нэг боллоо. Түүний  Монголынхоо тухай танилцуулсан видео 160 мянган хандалтыг авч тэргүүлсэн байна.

Финалын шалгаруулалтын ТОП 16-д Унгар, АНУ, Украин, Австрали, Чех, Бразил, МОНГОЛ, Филиппин, Маврикий, Шотланд, Австри, Чели, Колумб, Венесуэл, Франц, Гуам улсын миссүүд орсон юм. Эндээс шилдэг наймд АНУ, Австрали, Бразил, Филиппин, Австри, Чили, Колумб, Венесуэл улсын миссүүд үлдсэн байна.

  Мисс А.Баярцэцэг явцын шалгаруулалтаас гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Мөн авьяасын төрөлд шилдэг 12-т багтаж, Ази тивийн гоо бүсгүйчүүдээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой сэдвээр илтгэлийг тавьсан юм.Фото шалгаруулалтын ангилал,Үдшийн гоёлын даашинзны төрөл, Багийн "Бүтээлч сэтгэлгээний төрөл"-д алтан медаль авч, "Шилдэг коктейл даашинз” буюу богино даашинзтай алхаагаар хүрэл медаль авсан юм байна. 

 

"Miss Mongolia-2015” тэмцээний тэргүүн мисс А.Баярцэцэг нь "Торго” загварын агентлагт харьяалагддаг.  Топ модель Г.Уранцэцэг, "Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл нарын шавь аж. 

"Miss Earth-2015" тэмцээний  ТОП-16 оролцогчийн нэг мисс А.Баярцэцэгтэй Австрийг зорихийн өмнө хийсэн ярилцлагыг хүргэе.

 

1831
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.