|

"Miss Mongolia 2015"-ын шилдэг оролцогчдын “Fashion show” болно

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн "Miss Mongolia" наадмын энэ жилийн шилдэг оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Өнгөрөгч өдрүүдэд шилдэг оролцогчдын дунд Мисс фото, Мисс спорт, Мисс оюунлаг, Мисс авъяас зэрэг төрлүүдийн шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагджээ. Харин шилдэг оролцогчид маань уламжлал ёсоороо Мисс бикини, Мисс модель зэрэг шалгаруулалтаа хувцас загварын шоу хэлбэрээр хийхээр бэлтгэж байгаа ажээ.

    "Miss Mongolia 2015" наадмын шилдэг оролцогчдын "Fashion show” энэ сарын 30-нд 19:00 цагаас "MRQ27 entertaiment club”-д зохион байгуулагдах бөгөөд тэр үдэш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билгээрээ энэ жилийн наадамд шалгаран үлдсэн шилдэг оролцогчид хувцас загварын гайхалтай шоуг үзэгчиддээ толилуулах юм. Ингээд та бүхнийгээ гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж, эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөхөөр шалгаран үлдсэн шилдэг оролцогчдын "Fashion show”-нд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

1435
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.