|

Таны дэмжлэг түүнд хэрэгтэй

Дэлхийн мисс-2015 тэмцээн Хайнан арлын Саня хотод үргэлжилж байна.

Дэлхийн мисстэй холбоотой хэд хэдэн санал асуулга байгаа бөгөөд яг алинд нь, яаж санал өгөх талаар төөрөгдөл их байгаа тул Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Н.Анугаа дэмжих хүсэлтэй хүмүүст зориулан бяцхан зөвлөгөө хүргэе.

 

ЦОРЫН ГАНЦ САНАЛ АСУУЛГА /WWW.MISSWORLD.COM/

Дэлхийн мисс-2015 тэмцээнд нөлөөлөх цорын ганц санал асуулга бол Дэлхийн Мисс-ийн смарт утсанд зориулсан албан ёсны аппликейшнээр өгөх санал асуулга юм.

Аппликейшн Android болон iOS үйлдлийн системүүдэд зориулагдсан. (Суулгах, санал өгөх зааварчилгааг доороос харна уу.)

Гар утасны аппликейшнийг татаж суулгаснаар та өөрт таалагдсан гурван оролцогчид санал өгөх боломжтой бөгөөд таны гурван санал ижил оноогоор тоологдох юм. Мөн аппликейшн доторх subscription-ыг худалдан авснаар дахин нэг удаа санал өгөх боломжтой болно.

Заавал гурван оролцогч сонгож байж санал өгөх боломжтой болохыг анхаарна уу.

 

ҮЗЭГЧДИЙН ДЭМЖЛЭГ ХҮРТСЭН ОРОЛЦОГЧ / THE PEOPLE'S CHOICE/

Албан ёсны аппликейшнаар авч буй санал асуулгын ялагч нь Дэлхийн мисс тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалтад шууд дэвшин орох эрхтэй болохбөгөөд шалгарч чадаагүй оролцогчид шүүгчдийн асуултад хариулах ёстой болно.

 

GOUWEI FORTUNE ГРУППИЙН САНАЛ АСУУЛГА

Gouwei Fortune групп www.lvka168.com сайтаараа дамжуулан өөрсдийн гэсэн санал асуулгыг явуулж байгаа юм. Энэхүү санал асуулга нь Дэлхийн мисс-2015 тэмцээний шалгаруултад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Дахин сануулж хэлье www.lvka168.com сайтад өгсөн санал тань Дэлхийн мисс-2015-д өрсөлдөж буй Н.Ануд ямар нэгэн байдлаар дэмжлэг болохгүй.

Товчхон хэлэхэд Gouwei Fortune групп Дэлхийн Мисс-2015-ыг аялал жуулчлалын цогцолбортоо явуулж байгаа давуу талаа ашиглан өөрсдийнхөө маркетингийг хийж байгаа хэрэг юм. Тэд Web Popularity Contest хэмээх шалгаруулалтыг Дэлхийн миссийн үндсэн тэмцээнээс тусдаа зохион байгуулж ялагчдыг тодруулна.

Та энэхүү санал асуулгад саналаа өгсөн ч болно л доо. Гэхдээ үндсэн тэмцээнд нөлөөлөхгүй гэдгийг анхаараарай.

 

САНАЛ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ /IOS/

 

 САНАЛ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ /ANDROID/

Бүсийн хязгаарлалтаас болоод Монгол Улсаас зөвхөн Miss World App Lite!хувилбарыг татах боломжтой байгааг анхаарна уу.

 

944
  • [Монгол Тулгатны 100 дуу] - Ханан сүлжээ нэхээс Үзсэн   1683 2015-07-17
  • Супер галзуу хулгана Үзсэн   4805 2014-07-19
  • Анжелина Жоли, Брэд Питт нарын тоглосон уянгын киноны нээлт болно Үзсэн   1331 2015-11-10
  • Дэлхийн хамгийн урт шорлог бүтээгдэв Үзсэн   842 2018-10-03
  • Орголт Үзсэн   1273 2015-06-12
  • Хятадуудын үндэсний нэг зоог нь тосонд амьдаар нь буцалгаж шарсан загас Үзсэн   3136 2014-11-27
  • Флойд Мейвейзер, Мэнни Пакьяо тулаан /бичлэг/ Үзсэн   1567 2015-05-04
  • Уран нугараач охин Үзсэн   1254 2015-06-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.